Dark Light
Нийгэм | 2025-09-29

ӨНГӨРСӨН ХОНОГТ ИХЭНХ НУТГААР ЦАГ АГААР ДУЛААН БАЙВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Өнгөрсөн 1 хоногийн /2025.09.27-ны 08 цагаас 09.28-ны 08 цаг хүртэлх/ цаг агаарын тойм мэдээг танилцуулж байна. 
Хур тунадас: Өнгөрсөн хоногт Завханы Түдэвтэй, Хэнтийн Цэнхэрмандал, Дорноговийн төв болон Өргөн сум, Нийслэлийн Тэрэлж, Багануурт 0.6-2.0 мм бороо орсон байна. Нийслэлийн Тэрэлжид 2.0 мм бороо орсон байна. 
 
Агаарын хамгийн их температур: Говь-Алтайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эхээр +9…+14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар +21…+26 градус, бусад нутгаар +19…+24 градус дулаан байв.
 
Агаарын хамгийн бага температур: Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 0…-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10...+15 градус, бусад нутгаар +3...+8 градус дулаан хоносон байна.
 
Салхи: Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар секундэд 5-10 метр байв.
 
Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт бороо ороогүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Өчигдөр өдөр +20 градус, өнгөрсөн шөнө Яармаг-Сонгины орчмоор 0 градус орчим, бусад хэсгээр +6 градус дулаан хоносон байна.

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00