Dark Light
Нийгэм | 2025-09-29

АРАВДУГААР САРЫН 02, 03-НД ЯЛИМГҮЙ ХУР ТУНАДАС ОРНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны 09 дүгээр сарын 29-нөөс 10 дугаар сарын 08-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна. 
10 дугаар сарын 02-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 03-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсэж, салхитай байна.
 
Хур тунадас: 29-нд Хангайн уулархаг нутгаар, 30-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 10 дугаар сарын 01-нд Монгол-Алтай уулархаг нутгаар, 02-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 03-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 04, 05-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 06-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 07-нд нутгийн төв хэсгээр, 08-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. 
 
Салхи: Ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 30-нд тал, хээрийн нутгаар, 10 дугаар сарын 01-нд нутгийн хойд хэсгээр, 02,07-нд ихэнх нутгаар, 06-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 08-нд зүүн аймгуудын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
 
Агаарын температур: 30 болон 10 дугаар сарын 01-нд нутгийн өмнөд хэсгээр, 02-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр дулаан байх боловч бусад хугацаанд ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -7...-12 градус хүйтэн, өдөртөө -2...+3 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +15...+20 градус, бусад нутгаар шөнөдөө -4...+1 градус, өдөртөө +4...+9 градус дулаан байна.
 
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
 
Хур тунадас: 02-03-нд ялимгүй хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.   
 
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 30 болон 10 дугаар сарын 02-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
 
Агаарын температур: Хугацааны эхээр дулаахан шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +14...+19 градус дулаан, 03-наас сэрүүсэж шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -1....-6 градус хүйтэн, бусад хэсгээр -2...+3 градус, өдөртөө +4....+9 градус дулаан байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00