Dark Light
Нийгэм | 2025-09-29

ДЭЛХИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ӨДӨР ТОХИОЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас жил бүрийн 9 дүгээр сарын 27-ны өдрийг “Дэлхийн аялал жуулчлалын өдөр” хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил “Аялал жуулчлал ба тогтвортой шилжилт” уриа дор тэмдэглэн өнгөрүүллээ. Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас аялал жуулчлалын салбарын судлаач, эрдэмтэд, хувийн хэвшлийн төлөөллүүд, салбарын ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэлийн хурал зохион байгууллаа.

Хүндэтгэлийн хурлын үеэр ССАЖЗЯ-ны Аялал жуулчлалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Батчимэг “Монгол Улсын өвлийн аялал жуулчлалын төлөвлөгөө”, Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх “Нийслэл Улаанбаатар хотод 2026 онд хэрэгжүүлэх арга хэмжээ”-г тус тус танилцуулж, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаа чухал болохыг онцлон тэмдэглэлээ.

Мөн салбартаа олон жил үр бүтээлтэй, хичээл зүтгэл гарган ажиллаж, хувь нэмэр оруулсан төлөөллүүдийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Жуух бичиг, Аялал жуулчлалын салбарын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнав.

Түүнчлэн уламжлал болгон зохион байгуулдаг “Гранд тур” аялал жуулчлалын улсын XXIII олимпиадын нэг төрөл болох “Аялал жуулчлалын үзэсгэлэн”-г Сүхбаатарын талбайд зохион байгуулж, олимпиадын шагналт байруудыг тодрууллаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19