Нийтийн тээврийн бодлогын газраас автобусны зогсоол дээрх чиглэлийн мэдээллийн самбарыг автоматжуулах, шинэчлэх ажлыг шат дараатайгаар “JCDecaux Монголиа” компанитай хамтран хийж байна. Энэ талаар тус газрын Тээврийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн О.Хонгорзул “Нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр тутамд 136 чиглэлд 1168 тээврийн хэрэгсэл ажиллаж байна. Эдгээр чиглэлүүд 1280 зогсоолыг дайран өнгөрдөг. Автобусны зогсоолын самбар нь хуучин бол зогсоолуудыг жагсааж бичдэг байсан бол одоо газарзүйн зураглалд үндэслэн чиглэлээ олох, хаашаа явахаа тодорхойлох боломжийг бүрдүүлээд байна. Автобусны зогсоолын мэдээллийн самбар дахь зураглалыг шинэчилснээр иргэдэд илүү ойлгомжтой, мэдээлэл авах боломж нь нэмэгдэнэ. Энэ долоо хоногт 50 зогсоолын самбарыг шинэчилнэ. Цаашид үе шаттайгаар бүх автобусны буудлын зогсоолын самбарын зураглалыг шинэчилж дуусгана” гэлээ.
Эх сурвалж
| Нийтийн тээврийн бодлогын газар
|