Dark Light
Нийгэм | 2025-09-29

"ХУУЛЬ ЗҮЙН САЛБАРЫН ТӨСВИЙГ ХАСМААРГҮЙ БАЙНА" ГЭВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Хууль зүйн байнгын хорооны өнөөдөр /2025.09.29/-ийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Засгийн газраас эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулж төрийн албан хаагчдын давхардлыг арилгах, төсвийг хэмнэх зорилгоор төрийн албан хаагчдын орон тоог есөн хувь бууруулах бодлого барьж байгаа. Тус бодлого нь байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн явах боломжийг хязгаарлаж болзошгүй байгааг гишүүд хэллээ.
Хууль зүйн сайдын мэдээлж буйгаар 2025 оны төсвийн тодотголоор мянга орчим орон тоог бууруулж, 97.2 тэрбум төгрөгийн урсгал зардал хэмнэсэн. Хөрөнгө оруулалтын зардал 3.2 тэрбум төгрөг, нийт хууль зүйн салбарын төсөв 101 тэрбум төгрөгийн зардал хасагдаж батлагдсан. Харин 2026 оны төсвөөс 44 тэрбум төгрөгийн зардлыг танасан гэв. Хууль зүйн салбарын төсөв танагдах нь хууль хэрэгжүүлэх, хүний эрхийн зөрчил үүсэх нөхцөл үүсэх вий гэсэн болгоомжлол байгааг гишүүд хэлж онцоллоо. Хууль зүйн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ. УИХ-аас бодлого гаргаад хууль батлаад, хуулийн хэрэгжилтийг хангах гэхээр хууль сахиулах байгууллагуудын хүний нөөц, барилга байгууламж, техник тоног төхөөрөмжийн дутагдалтай байдаг. Гэтэл хуулийн салбарын төсвийг жил бүр хасдаг байдлыг гишүүд шүүмжлэв. Мөн нийгмийн хөгжлийг дагаад аливаа донтолттой иргэд нэмэгдэж байна. Үүнтэй холбоотой тодорхой санхүүжилтийг донтолттой тэмцэхэд зориулж, төрийн бодлого гаргах шаардлага үүссэн гэдгийг гишүүд хэлсэн юм. Тухайлбал, 2026 оны төсөвт Архидан согтуурахтай тэмцэхэд 88 сая төгрөг суулгасныг чамлалттай байна гэв. Байнгын хорооны санал дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтыг зарлах тухай байнгын хорооны тогтоолын төслийг 61.1 хувийн саналаар дэмжлээ. Хууль зүйн байнгын хорооноос ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлтийг 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 17 цаг 30 минут хүртэл хугацаанд хүлээн авч, нэр дэвшигчээр бүртгэх юм.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай байнгын хорооны тогтоолын төслийг 61.1 хувийн саналаар дэмжив.
Хууль зүйн байнгын хорооноос Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 07 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах тухай байнгын хорооны тогтоолын төслийг гишүүдийн олонх буюу 61.1 хувийн саналаар дэмжив.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19