2025 оны есдүгээр сарын 30-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Од эрхсийн нөлөөгөөр өөрийн ач холбогдол бүхий үйл ажиллагааг олон нийтэд илэрхийлэх боломжтой болно. Тулгарсан нөхцөл байдлаа ердийн мэт хүлээн авч сурахыг зөвлөе. Өөрөөрөө бахархаж чаддаггүй хүмүүст таагүй явдал тохиолдох магадлалтай. Сурч дадсан арга барилаараа дотоод сэтгэлээ удирд.
Үхэр: Таны бүрэн итгэж явдаг хүмүүсээс хууран мэхлэлт, далд явуулга гарах аюултай. Эсвэл санаа муутай хүмүүсийн худал явуулга байж ч мэднэ. Мэдээллийн үнэн зөвийг тодруулах хүртэл болж байгаа үйл явдлыг хариу өгөлгүй орхи. Хэрэв таны сонссон мэдээлэл, сөргөлдөөн худал бол гүтгэгчийг илчлэх хэрэгтэй. Үгүй бол таны нэр төр сэвтэж, хүмүүсээс ирэх хүндлэл багасна.
Ихэр: Энэ өдөр ажил эрлэхэд хүнд байна. Хайнга залхуу байдлаас ангижир. Та гадаад байдал сайхан байсан ч сэтгэлдээ дарамтыг мэдэрнэ. Бие махбод таагүй үйл явдлыг мэдэрнэ. Холын хүний буруу мэдээллээс болж яаруу шийдвэр гаргахаас болгоомжил. Олон талаас нь бодож тунгаасан шийдвэр танд эерэг өөрчлөлт авчирна.
Мэлхий: Энэ өдөр цагийг аль болох үр дүнтэй бөгөөд энгийн өнгөрүүлэхийг зөвлөж байна. Өмнөх санаачилга тань шагнагдаж, сайшаан дэмжигдэх өдөр болно. Эрүүл мэнддээ анхаарах цаг болсон байна. Эрч хүчээ зөв зарцуулах нь танд тустай. Бусдын хүндлэлийг хүлээсэн хүн нийгэмд зөв үлгэр дуурайлал үзүүлэхийг байнга хичээ.
Арслан: Тайван байх хэрэгтэй. Хэтэрхий их ачаалалтай бол өөрийгөө хөнгөл. Хуучин анд найз нөхөдтэйгөө уулз. Хэрвээ тэднийгээ гомдоосон бол одоо уучлал гуйж, гэмээ цайруулахад тохиромжтой үе. Хүнд нөхцөлд зохион байгуулах ур чадвараа харуулж чадвал хамт олондоо нэр хүндтэй болно.
Охин: Өнөөдөр сэтгэл гонсгор байж болзошгүй. Учир нь төлөвлөсөн ажил бүтэмж муутай байна. Багагүй хүч чармайлт гаргасан ч өгсөн өрөө эргүүлж авахад хэцүү байна. Эсвэл бусад хүмүүс итгэлийг тань мохоох үйлдэл гаргана. Өнөөдөр үр хүүхдүүдтэйгээ харьцах харьцаа болон тэдний хүмүүжилд онцгой анхаар.
Жинлүүр: Намрын их ажил хэчнээн их байсан ч ашигтай байж болох шинэ хэлэлцээр, саналаас бүү татгалз. Алс газраар аялж буй хүмүүс сайн бэлтгэлтэй байхгүй бол асуудалд орж болзошгүй. Зун амраагүй хүмүүс хуримтлагдсан ядаргаанаасаа болж уур уцаартай, тэр ч байтугай бүдүүлэг болж болзошгүй байна. Амьдралын хэмнэлээ хэвийн болгоход сайн анхаар.
Хилэнц: Өмнөх өдрүүдийн адил ачаалалтай өдөр. Эрч хүчтэй байж, алдаагаа зас. Давуу талаа буруу зүйлд бүү ашигла. Алхам тутамдаа анхааралтай бай. Ажил дээр зөрчилдөөнтэй байдал үүсэж, улмаар нэр төрийг тань эргэлзээтэй байдалд хүргэнэ. Энгийн ажилдаа цаг хүчээ зарцуул. Бие өвдөж болзошгүй байна.
Нум: Өнөөдөр хайр сэтгэлийн харилцаанд саад учрахаар байна. Таны хүсэл мөрөөдлийг өөрөөс үл хамаарах шалтгаанаар хүлээн авахгүй нь бололтой. Бизнест бага зэрэг арга заль гаргах хэрэгтэй. Гэхдээ та амар хялбар замаар мөнгө олох гэж хичээх хэрэггүй. Харин зөв байр суурин дээрээ хатуу зогс. Улиг болоогүй зөв арга барилаар өөрийнхөө зөвийг итгүүл.
Матар: Асуудал үүсэх үед аль болох тайван байж нөхцөл байдлыг хяна. Хамтрагч эсвэл найз нөхдийн харьцаанд сөргөлдөөн үүсгэх магадлалтай байна. Хэрүүл маргаан бүү өдөө. Тайван хүлээцтэй байвал таны толгойд үнэтэй санаа орж ирнэ. Энэ үед өвөрмөц бодлуудаа тэмдэглэн авч дараа нь хэрэгтэй цаг ирэхэд нь хийж хэрэгжүүл.
Хумх: Таны амьдралд томоохон үүрэг гүйцэтгэх шинэ танилтай болох бололтой. Хувийн амьдралдаа сэтгэл ханамжтай байх нь чухал. Эерэг бодолтой шинэ танилтайгаа харьцахад таатай байна. Аливаа маргаанд буулт хийх нь ашигтай. Хууль зүйн эсвэл бичиг баримттай холбоотой мэдээлэл хүлээн авах магадлалтай.
Загас: Хайнга байдлаа зас. Үе үе эргэн тойрныхонтойгоо хэрүүл маргаан хийх дутагдал гарна. Хамтран нөхөрлөх хүмүүсээ зөв сонго. Таны ач холбогдол багатай санаа болон замбараагүй ажиллах байдал хэн нэгнийг нь залхааж байна. Ажлаа өөрчлөхөд тохиромжтой цаг үе иржээ. Цаашид амжилтад хүрсэн хүн болохын тулд эрс шийдвэр гаргах хэрэгтэй байна.