Dark Light
Нийгэм | 2025-09-29

ӨДӨРТӨӨ +15...+17 ГРАДУС ДУЛААН

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Аравдугаар сарын 2-нд нутгийн баруун хагаст, 3-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүснэ.
 
2025 оны есдүгээр сарын 29-ний 20:00 цагаас 2025 оны есдүгээр сарын 30-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
 
Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. 
Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 
Агаарын температур: Шөнөдөө Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр -1...-6 градус хүйтэн, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Хэрлэн голын хөндийгөөр -2...+3 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9…+14 градус, бусад нутгаар +3...+8 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндий болон Орхон-Сэлэнгийн сав газраар +10…+15 градус, говь, талын нутгаар +21...+26 градус, бусад нутгаар +14...+19 градус дулаан байна.
 
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 0...-2 градус хүйтэн, бусад хэсгээр +4...+6 градус, өдөртөө +15...+17 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө орчмоор 0 градус орчим, өдөртөө +16...+18 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө -1...-3 градус хүйтэн, өдөртөө +13...+15 градус дулаан байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00