Dark Light
Нийгэм | 2025-09-30

45 ХОЛБОГДОГЧТОЙ 21 ГЭМТ ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Цагдаагийн байгууллагаас Улаанбаатар хот руу нэвтрүүлж буй мансууруулах үйлчилгээтэй ургамлын урсгалыг таслан зогсоох, илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор “Тархцын хяналт-2025” нэгдсэн арга хэмжээг энэ оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 09 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд зохион явууллаа.
 
Арга хэмжээний хүрээнд орон нутгаас нийслэл хот руу нэвтрэх замын хөдөлгөөний хяналтын 8 цэг, орон нутгийн хяналтын 6 пост, хяналтгүй замуудад шалгалтын ажлыг тасралтгүй зохион явуулж 45 холбогдогчтой 21 гэмт хэргийг илрүүлж эд мөрийн баримтаар хураагдсан бодисыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад мансууруулах ургамал (каннабис) 4 дахин, ургамлын гаралтай бодисын хэмжээ 17,5 дахин тус тус өссөн байна.
Эд мөрийн баримтаар 156,150 хүний нэг удаагийн хэрэглэх боломжтой бодисыг хураан авч хууль бус үйлдлийг таслан зогсоосон.
Цагдаагийн байгууллагаас нийслэл хот руу нэвтрэх авто зам дээр гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалтын ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19