Dark Light
Нийгэм | 2025-09-30

О.АЛТАНГЭРЭЛ: НАМЫН ДАРГЫН АСУУДЛЫГ УДШ ШИЙДДЭГГҮЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
УИХ-ын гишүүн О.Алтангэрэл сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрбээр, МАН-ын даргын асуудал болон сүүлийн өдрүүдэд өрнөсөн байр суурийн талаар тайлбар өглөө.
 
Түүний хэлснээр, "Улс төрийн намын даргын асуудлыг Улсын дээд шүүх биш, харин тухайн намын гишүүд, дэмжигчид шийдэх ёстой. О.Цогтгэрэл даргын илэрхийлсэн байр суурь бол манай бүлгийн байр суурь биш. Би хувиасаа Д.Амарбаясгаланд баяр хүргэсэн.
 
УДШ өмнө нь АН-д олон удаа саад учруулж байсан. Гэвч намын даргын асуудлыг УДШ шийддэггүй. Миний хувийн байр суурь бол улс төрийн том хүчин тогтвортой байхыг хүсэж байна. Том намын даргын асуудал улс төрд шууд нөлөөлж, ард түмний амьдралд ч муугаар тусч болзошгүй. Л.Амарбаясгалан даргаар сонгогдох үед нүүрсний хэрэг, “Бор тээг” зэрэг асуудал хөндөгдлөө. УИХ-ын даргаар сонгогдоход энэ асуудал яригдаж байсан. МАН-ын гишүүп хоёр гараа өргөөд дэмжиж байсан. Хэрэв үнэн бол гарцаагүй шалгуулах ёстой. Улс төрийн хүчин дотоод асуудлаа өөрсдөө шийдэх ёстой. Мөн Б.Энхбаярын байр суурийн тухайд ХЗДХ-ийн сайд байсан хүний хувьд асуудалд дуугарч болно. Зөвхөн хэргийн нарийн дотоод мэдээллийг дэлгэхээс бусад нь боломжтой. Энхбаяр гишүүний ярьсан зүйл тодорхой баримтад тулгуурласан байх гэж үзэж байна. Үнэн, худлыг тогтоох цэг заавал байх ёстой. Намуудын дотоод асуудал үнэн, худал нь тодорхой тогтоогдож байж улс төрийн орчин эрүүлжинэ" гэв.
 
Б.БИЛГҮҮН

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19