Dark Light
Нийгэм | 2025-09-30

ХИЛИЙН БООМТОД АЖИЛЛАДАГ АЛБАН ХААГЧДАА МЭРГЭШҮҮЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх алба Дэлхийн гаалийн байгууллагатай хамтран агаарын хилийн боомтоор нэвтрүүлэх зорчигч, бараа, тээврийн хэрэгсэлд эрсдэлийн үнэлгээ хийх,  гаалийн хяналт,  шалгалтын технологийн чиглэлээр  онол, дадлагын ажил хослуулсан  сургалтыг есдүгээр сарын 22-ны өдрөөс аравдугаар сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Энэхүү сургалтаар Их Британийн гаалийн байгууллагад 30 гаруй жил ажилласан туршлагатай Мохаммад Равдан Халил Ал Гхарайбех, Карамжит Болина гэх багш нар бусад улс, орнуудын агаарын боомтуудад хэрэгжүүлдэг гаалийн хяналт, шалгалтын технологийг үндэслэн Монгол Улсын гаалийн байгууллагын албан хаагчдын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлж, туршлагаа хуваалцаж байна.
Дээрх сургалтаар Монгол Улсын гаалийн байгууллагын албан хаагчид агаарын тээврийн хяналт, зорчигчийн хууль сахиулах ажиллагаа, өндөр эрсдэлтэй агаарын ачааны профайлинг, аюулгүй байдлын үйл ажиллагааны үр дүнг нэмэгдүүлэх ур чадвар эзэмшлээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19