Цагдаагийн байгууллагад энэ оны есдүгээр сарын 29-ний өдрийн 20:53 цагт “Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарч хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнийг шалгахад “Жолооч нь Toyota Aqua маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам дээр зогсож байсан North benz маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж, жолооч, зорчигч нарын 2 хүний амь хохирсон” хэрэгт Хэнтий аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг явуулж байна.
Иймд жолооч та:
Тээврийн хэрэгслийн хурдыг замын нөхцөлд тохируулах;
Хэт ядарсан үедээ жолоо барихгүй байх;
Зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд аюулгүй байдлыг хангаж, бусдад анхааруулах;
Зорчих хэсгийг чөлөөлөх;
Ослын дохионы гэрлээ асаах, ослын зогсолтын тэмдэг байршуулах зэрэг арга хэмжээ авч, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.