Олон улсын олимпын хорооны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн багш, удирдлагуудыг хүлээн авч хамтран ажиллах гэрээ үзэглэлээ. Спортын салбарт түүхт 70 жилийн ойгоо угтан буй хоёр байгууллагын хувьд спорт олимпизмыг түгээн дэлгэрүүлэх, спортын сайн боловсон хүчин бэлтгэх, эрдэм шинжилгээний судалгааны салбарт хамтран ажиллах юм.
Өнөөдрийн арга хэмжээнд ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, МУБИС-ийн захирал О.Болд-Эрдэнэ тэргүүтэй багш нарын төлөөлөл оролцов. Уулзалтын үеэр МУИС-ийн биеийн тамирын дээд сургуулийн багш, Монгол Улсын гавьяат тамирчин, Л.Нарантуяаг МҮОХ-ны тэргүүн дээд шагнал “Алтан-Очир” одонгоор шагнав.