Dark Light
Нийгэм | 2025-09-30

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН МЭДЭГДЛИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ХҮРГЭЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар мэдээлэл хийлээ.
2025 оны долдугаар сарын 9-ний өдөр ЭТТ ХК-д онцгой дэглэм тогтоож, хяналт шалгалтын ажлыг эхлүүлж, нүүрсний хулгайтай тэмцсэн ажлынхаа үр дүнг та бүхэнд танилцуулж байна. Үнэлэлт дүгнэлт өгч байгаа юм. Ер нь эдийн засгаа сэргээхийн тулд нүүрсний хулгайтай тэмцэхээр бид ажлаа эхлүүлсэн. Эдийн засгаа сэргээнэ гэдэг нүүрсний хулгайтай тэмцэнэ гэсэн үг. Нүүрсний хулгайтай тэмцэнэ гэдэг эдийн засгаа сэргээнэ гэсэн үг. Намайг Ерөнхий сайдаар томилогдоход төсөв 3.3 их наяд төгрөгөөр тасрах эрсдэл үүссэн. Эдийн засгийн өсөлт 2.4 хувь болж унасан. Энэ бол нүүрсний үнэ буурснаас, нүүрснээс шалтгаалсан. Би ажлаа аваад анх удаа түүхэндээ улсын төсвийг 2.2 их наядаар хэмнэсэн төсвийн тодотголыг хийсэн. Өнөөдөр эдийн засаг есөн сарын байдлаар сэргэсэн. Наймдугаар сарын дүнгээр эдийн засгийн өсөлт 5.7 хувьд хүрсэн. ЭТТ-д онцгой дэглэм тогтоосны үр дүнд наймдугаар сарын байдлаар борлуулалтын орлого нь 1.6 дахин өссөн. Биржийн тээвэр 1.5 дахин өссөн. Экспорт 1.2 дахин өссөн. Үр ашиг нь 3 дахин өссөн. Орлого 1.3 дахин өссөн. Олборлолт нь 1.1 дахин өссөн. Энэ бүхэн тэнд байсан хулгайтай тэмцсэний үр дүн байгаа юм. Энэ бүхний үр дүнд эдийн засаг 5.7 хувь болж өсөөд, валютын нөөц 5.7 тэрбум ам.доллар нэмэгдсэн эерэг үзүүлэлтүүд гарч байгаа. Тэнд бугшсан байсан нүүрсний хулгайтай тэмцсэний үр дүн. Энд явагдсан хяналт шалгалтуудын үр дүнд нүүрсний хулгайн маш олон арга хэлбэрүүд ил тод болсон. Бүгдийг нь нотолгоотой баримттай АТГ-т шилжүүлсэн. Нүүрс баяжуулах үйлдвэр 1.1 их наяд төгрөгөөр барьж байгуулсан үйлдвэр. 18 км цаана яагаад барьж байгуулсан юм бэ. Энэ хооронд 1.5 сая төгрөгөөр тээвэр хийдэг байсан. Онцгой дэглэмийн үед 400 мянган төгрөг болж хувирсан. Долдугаар сарын 19-ний өдөр бид энэ уурхай дээр нь очиж ажиллахад олон арван хулгайн тухай яригдаж байсан. Бүгдийг нь таслан зогсоож АТГ-т шилжүүлсэн. Ийм хол зайд барьчхаад, Бор тээг гэдэг уурхайн аман дээр баяжуулах үйлдвэр барьчихсан. Тэр нь ашиглагддаггүй. Энэ тээвэр, зөөвөр нь бүгд асар өндөр өртөгтэй. 280 тэрбум төгрөгөөр канвер барина. Тэр канверыг барьж дуустал нөгөө 1.1 их наядын үйлдвэр маань үр ашиггүй. 10 сая тн нүүрс угаах хүчин чадалтай нүүрсний үйлдвэр ашиглалтад орсон бол ёстой нөгөө 44 их наядын хулгайгаас илүү орлого Монгол Улсад ирээдүйд, урт хугацаанд орох бололцоотой энэ үйлдвэр бараг ажиллахгүй сул зогсож байна. Ийм үрэлгэн замбараагүй байдал үүссэн. Одоо түүнийгээ олохын тулд 280 тэрбум төгрөгөөр тийшээ канверын шугам барьж байгаа. Ийм учраас бидний зүгээс нүүрсний хулгайг таслан зогсоохын тулд, эдийн засгаа сэргээхийн тулд тэнд байгаа орд газруудын үр ашгийг сайжруулах асуудал гарсан. Ийм учраас Монгол Улсын төсөвтэй хамт эдийн засгийн эргэлтэд ороогүй байгаа цорын ганц орд болох Тавантолгой ордын таван ордын Бор тээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын төсөвтэй хамт УИХ-д өргөн барьсан. Энэ Бор тээгийн ордыг ашиглах тогтоол өргөн баримагц УИХ-ын дарга нэр дэвшихгүй гэж байсан. Гурван сарын өмнө нэр дэвшихгүй гэж байсан дарга минь яаран сандарч нэр дэвших мэдэгдэл хийсэн. Та бүхэн санаж байгаа. Залуучууд гудамжинд жагсаж нүүрсний хулгайтай тэмцэхийг шаардаж байсан. УИХ, Засгийн газар тухайн үед нээлттэй сонсгол зохион байгуулж байсан. Тухайн үед ХЗДХ-ийн сайд сонсголыг зохион байгуулсан. Би УИХ-ын даргыг нүүрсний хулгайн эсрэг хамтран ажиллана гэж итгэж байсан. Нүүрсний хулгайд холбогдсон гэхэд нь итгэхийг хүсээгүй. Харамсалтай нь УИХ-ын дарга энэ асуудлуудад нэр холбогдсон байсан. өнөөдөр эвлэлдэн нэгдэх тухай ярьж байна. Эв нэгдэл шударга ёсон дээр тулгуурлах ёстой. Тийм учраас Монгол Улсын Ерөнхий сайд би Монгол Улсын Үндсэн хуульд заасан онцгой бүрэн эрхийнхээ дагуу УИХ-ын гишүүн Баттөмөрийн Энхбаярыг Хууль зүй дотоод хэргийн сайдаар томилж байгаагаа ард түмэндээ хандан мэдэгдэж байна. Нүүрсний хулгайтай хийх тэмцлээ илүү эрч хүчтэй, эрс шийдэмгий үргэлжлүүлэхийн тулд Баттөмөрийн Энхбаярыг Хууль зүй дотоод хэргийн сайдаар томиллоо.    

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19