Dark Light
Нийгэм | 2025-09-30

ЖИНЛҮҮР: ОД ЭРХЭС ТАНД НЭР АЛДАР ОЛОХОД ТААЛАМЖТАЙ ХАНДАНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны аравдугаар сарын 1-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 
Хонь: Ойр дотнынхоо хүнээ гомдоох худал хуурмаг үйлдэл гаргах хэрэггүй. Харин өөрийн эрхэм чанараа ил гарга. Өнөөдөр эрч хүч доройтож мэднэ. Ихэнх хүмүүс ядарч, хайнга болно. Ааш зан нь огцом хувирч магад. Цагийг аль болох хөгжилтэй өнгөрүүлбэл амьдралын эрч хүчээ нэмэгдүүлэхэд тань тус болно. Энэ өдөр өгөөмөр, энэрэнгүй сэтгэлтэй байвал хүмүүстэй хэл амаа ололцож чадна.
 
Үхэр: Өнөөдөр өөрийн дотоод нөөц бололцоог дайчил. Товлосон үр дүндээ аль болох хурдан, бага зардлаар хүрэхийг хичээ. Янз бүрийн нөхцөлд өөрийнхөө ур чадварыг үзүүлэх сэтгэлийн тэнхээтэй бай. Санамсаргүй үйл явдлаас болсон багагүй хэмжээний зардал гэр бүлд нэлээд төвөг учруулах бололтой.
 
Ихэр: Энэ өдөр гаргасан төлөвлөгөө бүтэмжтэй байна. Амжилт, алдар нэр олох боломж гарна. Бизнесийн орлогоо нэмэгдүүлэх тохиромжтой нөхцөл байдал бүрдэнэ. Найз нөхдийн тусламжаас бүү татгалз. Гэхдээ гол амжилтдаа хүрэх нөхцөлийг өөрийн гараар бүтээ.
 
Мэлхий: Гэр бүлийн асуудлуудаа хамтран шийдвэл сайн үр дүнд хүрнэ. Өөрийн байр сууриндаа эргэлзэх байдал нь таныг зовоох бололтой. Тулгамдсан асуудлаа шийдвэл сэтгэл хөнгөрсөн байдлыг мэдэрнэ. Эргэн тойрондоо үүссэн асуудлыг аль болох хурдан шийдэх хэрэгтэй. Өөртөө итгэлтэй байдлаа эргүүлэн олж авахыг хичээ.
 
Арслан: Энэ өдөр таны эргэн тойронд дэг журам, эмх цэгцтэй байдал дутагдана. Цагийг үр ашигтай ашиглахад хэцүү байх бололтой. Хий хоосон яриа, цаг үрсэн уулзалт нь зорьсон зүйлдээ хүрэх анхаарлыг тань сарниулах болно. Тэвчээр гарган, илүү хөдөлмөрлөж байж үр дүнд хүрнэ. Саад бэрхшээлд үл сатаарах хүнийг амжилт, алдар нэр хүлээж байна.
 
Охин: Гол ажилдаа анхаарал тавь. Олон асуудалд зэрэг санаа зовох хэрэггүй. Ээдрээтэй асуудлыг хэвшмэл бус аргаар шийдэхийг хичээ. Адармаатай ажил хөөцөлдөх нь ядаргаанд орох магадлалыг ихэсгэнэ. Зав гаргаж өөртөө таатай орчинд цагийг өнгөрүүл. Унтахын өмнө сайн сайхан ирээдүйг төсөөлөх нь эрч хүч өгнө.
 
Жинлүүр: Од эрхэс танд нэр алдар олоход тааламжтай хандана. Мэдээж янз бүрийн дайралт нэмэгдэж ирэх болно. Эрүүл саруул ухаан гаргаж бүхнийг энгийн болгож хувирга. Таныг санааг зорилгодоо ашиглахыг хүсэж буй буруу санаатай хүнээс болгоомжил. Амьсгалын замын өвчин үүсэж болзошгүй.
 
Хилэнц: Ажил хэрэгч бөгөөд бүтээлч байхаас битгий шантраарай. Харин нэгэн хэвийн байдлаас зайлсхий. Шинэлэг зүйл туршиж үз. Хайртай хүмүүсээ өвөрмөц онцгой зүйлээр гайхшируулахаас бүү татгалз. Хоол боловсруулах эрхтэн системийн үйл ажиллагаа тааруу байна. Халдварт өвчнөөр өвдөж магадгүй.
 
Нум: Зөв зорилготой, авхаалж самбаатай хүмүүст таатай зүйл тохиолдоно. Таны хайр энэрэл бусдын сэтгэл зүрхэнд нэвтрэн орох болно. Хүнд үл итгэх, буруу санах зэрэг сөрөг зан чанараасаа татгалз. Тэгвэл бусдад нөлөөлөх таны энерги улам хүчтэй байна. Олон нийтийн өмнө өөрийн үзэл бодлыг ил тод илэрхийлэх шаардлага тулгарч мэднэ.
 
Матар: Санхүүгийнхээ байдлаа сайжруулахын тулд тодорхой алхам хийх хэрэгтэй ч буруу зүйлд уруу татагдаж болохгүй. Амьдралд уналт, амжилт аль аль нь байх болно гэдгийг хүлээн зөвшөөр. Өөрийн гэсэн байр сууриа эзлэхийг хүсэж байгаа бол асуудлыг хурдан шийдэх хэрэгтэй. Өөрчлөлт шинэчлэлт амжилттай болно.
 
Хумх: Өнөөдөр өмнө нь боловсруулсан төлөвлөгөө хэрхэн хэрэгжиж байгааг зөв үнэлэх хэрэгтэй. Өвөрмөц санаачилга ажил хэргийн хүрээнд шинэлэг зүйлийг авчирна. Энэ үед таны урьд хийсэн ажил үнэлэгдэж, шагнал урамшуулал хүртэнэ. Харин өөрийгөө хэт өндөрт тавьж болохгүй. Сайн танихгүй хүнд нууцаа дэлгэхээс болгоомжил.
 
Загас: Ойр дотнын хүмүүстээ гомдол шүүмжлэл бүү гарга. Тэдний хайр халамжийг үгүйсгэж гомдоохоос болгоомжил. Гэр бүлийн дотор үүссэн таагүй харилцааг таны зөөлөн сэтгэл эвлэрүүлэх боломжтой тул ухаалаг бай. Олонтой идэвхтэй нийтэч байхыг хичээ. Биеэ зөв авч явах чадвар чухал үе.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19