Dark Light
Нийгэм | 2025-09-30

“ШИЛДЭГ ЗОХИЦУУЛАГЧ-2025” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Тээврийн цагдаагийн албаны харьяа алба хаагчдын дунд “Шилдэг зохицуулагч” тэмцээн 58 дахь жилдээ энэ оны 09 дүгээр сарын 25-30-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдсан ба анх удаа эмэгтэй алба хаагч оролцсон нь онцлог боллоо.
Тэмцээнийг улсын хэмжээнд Улаанбаатар хот, Архангай, Төв, Дундговь, Хэнтий, Ховд зэрэг 5 аймагт, 6 бүсэд хуваан нийт 36 нэгжийн 72 алба хаагч оролцож, 9 төрлийн тэмцээнд хурд хүч, эрдэм мэдлэгээ сорин өрсөлдсөн юм.
Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдсан тэмцээний нийлбэр дүнгээр:
Тэргүүн байранд: Нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газрын Нэгдүгээр хэлтэс;
Дэд байранд: Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтэс;
Гутгаар байранд: Орон нутгийн замын хяналтын хэлтэс;
Тусгай байранд: Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтэс тус тус шалгарсан бөгөөд “Шилдэг уран зохицуулагч”-аар Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч А.Дөлгөөн байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23