Dark Light
Нийгэм | 2025-09-30

БОУАӨЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫГ ТОМИЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Шүрэнчулууны Батбаярыг өчигдөр /2025.09.29/ томилжээ. 
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тус яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Батбаярыг томилсон тушаалыг яамны удирдлагуудад танилцуулж,  хариуцлагатай албанд томилогдсонд нь баяр хүргэн, ажлын амжилт хүслээ. 
Ш.Батбаяр нь Мэдээллийн системийн удирдлага, Эрхзүйч мэргэжилтэй, төрийн албанд болон төрийн бус байгууллага, хувийн хэвшилд албан тушаал хашиж, туршлага хуримтлуулсан.
 ТЭРБЭЭР: 
  • 2007-2009 онд Улаанбаатар шуудан ХХК-д менежер,
  • 2009-2012 онд Гадаад харилцааны яаманд атташе, 
  • 2012 онд Байгаль орчин, ногооны хөгжлийн яаманд ахлах мэргэжилтэн,
  • 2012-2014 онд Гадаад харилцааны яаманд гуравдугаар нарийн бичгийн дарга,
  • 2014-2015 онд Барилга, хот байгуулалтын яаманд ахлах мэргэжилтэн,
  • 2015-2020 онд Иксиллион ХХК-д менежер,
  • 2015-2016 онд Айхотел ХХК-д гүйцэтгэх захирал, 
  • 2016-2024 онд УИХ-ын Тамгын газарт зөвлөх,
  • 2017-2020 онд Юнайтед Брокастинг Корпорэйшн ХХК-д гүйцэтгэх захирал,
  • 2018-2025 онд Сонгомол болон уламжлалт морин спортын холбоонд Ерөнхий нарийн бичгийн дарга,
  • 2022-2025 онд Монгол Тайландын бизнес форумд  ерөнхий нарийн бичгийн дарга,
  • 2024-2025 онд Чингис хаан адвертурс ХХК-д гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байсан байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19