Dark Light
Нийгэм | 2025-10-01

САМАРТ ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН ЭРЭГТЭЙГ НАС БАРСАН БАЙДАЛТАЙ ОЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Илүүрийн гол” гэдэг газарт самар түүхээр явсан 3 иргэн буцах замдаа автомашин нь шаварт суусан үед, иргэн Д /35 настай, эрэгтэй/ сураггүй алга болсон тухай дуудлагыг есдүгээр сарын 24-ний өдрийн 18:45  цагт Онцгой байдлын газарт ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, “Хан Хэнтий Улсын тусгай хамгаалалтай газар”-ын ажилтнууд, ар гэрийнхэн, орон нутгийн иргэд иргэн Д /35 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх, ажиллагааг зохион байгуулж, нас барсан байдалтай байсныг өчигдөр 10:30 цагт олж, тус сум дахь Цагдаагийн хэсгийн байцаагчид шилжүүлэн өгчээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23