Dark Light
Нийгэм | 2025-10-01

СУДАЛГААНЫ АЖЛЫН ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛАВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Банкны хувьцаа эзэмшлийн төвлөрлийг бууруулах бодлогын арга хэмжээний хэрэгжилтийг үнэлэх, цаашид хэрэгжүүлэх стратегийг тодорхойлох зорилгоор Монголбанк нь Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-тай хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд банкнууд хувьцаат компанийн хэлбэрт шилжсэнээр засаглал, үйл ажиллагаанд гарсан өөрчлөлт, нөлөөллийн өргөтгөсөн судалгааг хийж гүйцэтгэж, үр дүнг танилцуулах арга хэмжээг зохион байгууллаа.
 
Тус судалгааны ажлын гүйцэтгэгчээр хөндлөнгийн, мэргэшсэн зөвлөх үйлчилгээний компани болох “Эрнст энд Янг” ажилласан бөгөөд судалгааны тайланд тусгасан онцлох асуудлууд болох хувьцаа эзэмшлийн төвлөрлийг бууруулах боломжит стратегиуд, хууль тогтоомжид оруулах өөрчлөлтийн талаарх санал болон судалгаанаас гарсан бусад үр дүнгийн талаар танилцууллаа.     
 
Хуралд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон бусад удирдлагууд, ЕСБХБ, АНУ-ын Худалдааны танхим зэрэг байгууллагын төлөөллөөс гадна арилжааны банкнуудын удирдлага, ажилтнууд хөрөнгө оруулагчид болон санхүүгийн салбарын бусад оролцогчид оролцож, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26