Dark Light
Нийгэм | 2025-10-01

ЗӨГИЙ.МН САЙТ ЭЕРЭГ МЭДЭЭЛЛИЙН ҮҮРЭЭ БҮТЭЭСЭЭР...

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Зөгий.мн сайтын “зөөж хураасан” 6 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Энэ зургаан жилд бид:
  • 130,000 мэдээ, нийтлэл, пост бэлтгэж,
  • Сүүлийн 28 хоногт 57.1 сая хандалт авчээ.
Сүүлийн 90 хоногт 
  • React: 1,613,635 
  • Сэтгэгдэл: 148,845 
  • Share: 136,249 авчээ.
Манай баг мэдээллийн сайтуудаас анхны олон камерын шууд дамжуулалтыг хийж эхлэв. Үүнд:  "Хүрээ цам Даншиг наадам", Ковидын үеийн Улсын их баяр наадам, "Авто тээврийн 100 жил"-ийн ой баяр наадам зэрэг олон олон үйл явдлыг 5-8 камераар мэргэжлийн түвшинд шууд дамжуулан үзэгч олноо хүргэлээ. Анх бид "UB night" олон камерын шууд дамжуулалттай нэвтрүүлгээ хүргэж байсан бол өнөөдөр энэхүү шууд дамжуулалт өдөр тутмын үйл ажиллагаа болсон. Дараа нь бид "Хаан ордны аялгуу" хэмээх Богд хааны ордон музейгээс Цагаан сарын баярын нэвтрүүлгээ хийж байжээ. Бидний брэнд болсон нэвтрүүлгүүд "Нэг өдөр", "Хөрөг" ярилцлага, "Шок, шог", "On&On", "Эерэг" сурвалжилга, "Хөгжилтэй блиц" нэвтрүүлэг, тодруулга, ярилцлагууд үзэгч уншигч танд хүрсээр байна.
 
Манай редакцын Б.Дашнамжил, И.Амарбаясгалан нар зөгий мэт шаргуу хөдөлмөрлөж өдөр тутмын үйл явдлыг цаг алдалгүй үзэгчдэдээ хүргэсээр байна. И.Амарбаясгалан мэдээ, сурвалжилгаа шөнө, амралтын өдөр ч зогсолтгүй бэлтгэдэг ажилч нэгэн. Зөгий шиг хурдан шуурхай ажиллах нь уншигчдын итгэлийг даасан гол хүчин зүйл юм. Сэтгүүлч С.Отгонбаяр эрэн сурвалжилж гаргасан нийтлэлүүд нь 100 мянга орчим уншилт авчээ.
 
Сэтгүүлч Б.Амартүвшиний бэлтгэсэн постер, мэдээлэл уншигчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлэх шахуу олны сэдэв болж чаддаг мэдрэмжтэй нэгэн. Продюсер Г.Удвал шинэхэн мэдээлэл, шинэ сонирхолтой зочин, сэдэв, үйл явдал бүрийг халуун дээр нь мөр алдалгүй тодруулан, даалгадаг манай редакцын мэдээний “мангас” гэхэд хилсдэхгүй. Захирал Ш.Оюунбаатар эх сурвалжаас баттай мэдээлэл аваад “энийг боловсруулаад оруул” гэх нь бидэндээ зарлиг. Биднээс түрүүлээд үйл явдалд оччихсон “лайв өглөө” гээд зогсож байдаг зураглаач Ч.Бат-Өлзий. Хаа явсан газраа “Энд ийм юм болж байна. Авах уу?” гээд л ажлынхаа төлөө төрсөн хүн дээ. Аваад ирсэн ярилцлага, сурвалжилгыг та бүхэнд хүргэх гол хүн нь манай эвлүүлэгч Д.Өнөрбаяр. Түүний урласан бүтээл хэдэн мянган үзэлт, шэйр авч бидэндээ урам зориг хайрлана. Шок, шог хошин тойм мэдээлэл маань шинэ өнгө төрхөөр та бүхэнд хүрэх болсон. Б.Ууганбаяраас Т.Ундрахбаяр манай брэнд нэвтрүүлгийг хөтлөн хүргэж буй. Манай хамт олон эд эсээ сэлбэж, олон шинэ сэтгүүлчдээр бүл нэмсэн тул удахгүй та бүхэндээ шинэ өнгө төрхтэй мэдээ мэдээллээ хүргэх болно.
Энэхүү 6 жилд хамт олны хүч, бүтээлч сэтгэл зүтгэл биднийг үргэлж хөдөлгөсөөр ирсэн юм.
Энэ бол манай сайтын үнэнч уншигч, үзэгчдийн баярын өдөр:
“Таны дэмжлэг, итгэл бидний хөдөлмөрийг үргэлжлүүлдэг. Үнэнч уншигч та бүхэндээ баярын мэнд хүргэе!”
Одоо бид Үндэсний бөхийн холбоотой хамтран Бөхийн өргөөнөөс шууд дамжуулалт хийхээр бэлтгэж байна. Ирэх жилүүдэд ч бид мэдээллийг шууд, эерэг, сонирхолтой байдлаар хүргэхээ амлаж, уншигчдынхаа итгэлийг дааж, улам ихийг бүтээх болно.
6 жилийн турш бид уншигчдынхаа итгэл, дэмжлэгийн дээр тулгуурлан ажилласан. Зөгий шиг хөдөлмөрч, өөдрөг, эерэг мэдээллийн үүрээ бүтээсээр… Зургаан жилийн өмнө хүргэж байсан “Хөрөг ярилцлага, Эерэг сурвалжилга одоог хүртэл бидний брэнд хэвээр үргэлжилсээр байна. Хэрвээ та бүхэн манай редакцын брэнд нэвтрүүлгүүдэд орох хүсэлтэй бол бидний хамт олон үүд хаалгаа өөдөөс чинь нээгээд угтана. Бидний амжилтын ард үргэлж хамтдаа байдаг үзэгч, уншигч та бүхэн бидэнд хандаарай.  
Өнөөдөр бид зургаан жилийн ойн баяраа тэмдэглэж, хамт олны хөдөлмөр, уншигчдын дэмжлэгийг талархан хүлээн авах өдөр болж байна.
“Та бидний ажил, амжилтыг дагасаар, хамтдаа шинэ мэдээний түүх бүтээе!”
Бидэнтэй хамт байсан үзэгч та бүхэндээ зургаан жилийн ойн мэнд хүргэе!

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26