Дэлхийн кофены өдрийн түүх, учир шалтгаан: Дэлхийн кофены өдрийг албан ёсоор аравдугаар сарын 1-нд тэмдэглэх шийдвэрийг Кофеоны Олон Улсын Байгууллага (ICO) 2014 онд гаргажээ. Анхны албан ёсны “International Coffee Day” тэмдэглэл нь 2015 онд Милан хотод (Expo 2015)-ийн хүрээнд болсон. Энэ өдрийн гол зорилго нь кофены тариаланч, бариста, жижиг үйлдвэрлэгчдэд дэмжлэг үзүүлэх, шударга худалдаа (Fair Trade) болон тогтвортой хөгжлийг сурталчлах, кофены салбар дахь тулгамдсан асуудлыг олон нийтэд таниулах юм.
Гарал үүсэл: Нутгийн домгоор бол Калди хэмээх хоньчин өөрийн ямаанууд улаан жимс идсэний дараа эрч хүчтэй болж, үсэрч тоглож байгааг ажиглажээ. Үүнийг сонирхсон Калди өөрөө идээд сэргээгч нөлөөтэйг мэдсэн байна. Тэрбээр жимсийг ойролцоох хийдийн ламд авчирсан бөгөөд лам түүнийг шатааж, чанаж үзэхэд үнэр нь гайхалтай, ундаа нь нойр сэргээдэг болохыг олж мэджээ.
Кофены олон зуун төрөл байдаг ч зах зээлд хамгийн өргөн тархсан нь:
1. Арабика (Coffea Arabica)
• Дэлхийн кофены үйлдвэрлэлийн ~60–70 хувийг эзэлдэг.
• Өндөрлөг газар ургадаг.
• Зөөлөн, жимслэг, үнэр сайтай, кофеин багатай (~1–1.5%).
2. Робуста (Coffea Canephora)
• Дэлхийн үйлдвэрлэлийн ~30–40 хувийг эзэлдэг.
• Дулаан, нам дор газар илүү тэсвэртэй.
• Гашуун, хүчтэй амттай, кофеин өндөр (~2–2.7%).
• Ихэвчлэн эспрессо болон түргэн уусдаг кофенд хэрэглэдэг.
3. Либерика (Coffea Liberica)
• Ховор тохиолддог, голчлон Филиппин, Малайзад ургадаг.
• Өргөн, том үртэй.
• Амт нь өвөрмөц, бага зэрэг жимслэг, цэцэглэг, заримдаа модлог амттай.
4. Экcельса (Excelsa)
• Либерикагийн дэд төрөл.
• Жимслэг, исгэлэн амт давамгай.
• Ховор тул specialty coffee-д хэрэглэгддэг.
Кофе нь усны дараа хамгийн их худалдаалагддаг бараа бүтээгдэхүүн юм. Глобал кофены зах зээл 2024 онд ойролцоогоор USD 269.27 тэрбум болж үнэлэгдэж байсан ба 2030 он хүртэл жилдээ 5.3 % өсөх төлөвтэй байна. 2023 онд дэлхий нийтээр 2.25 тэрбум аяга кофе хэрэглэсэн гэх статистик байдаг. Дэлхийд жил бүр 10 сая гаруй тонн кофе үйлдвэрлэдэг. Кофены үрийг шарснаас хойш шинэлэг байдал нь хурдан буурдаг тул шинэхэн шарсан кофе хамгийн амттай.
Хэрэглээ, хэв маяг, баримт
Америкт насанд хүрсэн хүмүүсийн 66 хувь нь өдөрт дор хаяж нэг удаа кофе уудаг гэж судалгаа гаргасан байна.
Дэлхийн кофены өдрөөр олон байгууллага “шударга худалдаа”, “сайн бэлтгэл”, “cooperative” гэх мэт санааг дэмжиж, кофены салбар дахь бүх түвшний оролцогчдын хамтын ажиллагааг уриалдаг. 2025 оны Дэлхийн кофены өдөрт “#ICD2025” хаягаараа “Coffee is Collaboration because …” гэх кампанит ажил өрнөж, кофены салбар дотор уялдаа холбоог онцолж байгаа.
Монголд сүүлийн 10 жилд кофе соёл эрчимтэй хөгжиж, залуусын амьдралын хэв маягт хүчтэй нэвтэрсэн. Өглөө ажлын өмнө, уулзалт, найзуудтайгаа суухдаа кофе уух соёл газар авч, олон улсын стандартын кофе шопууд олноор нээгдсэн. Монголд ихэвчлэн Арабика болон Робуста холимог үр импортолж, шарж, өөрийн брэнд гаргадаг жижиг дунд бизнесүүд бий болж эхэлсэн. Хэрэглэгчид specialty coffee буюу гарал үүсэл нь тодорхой, чанартай кофег илүү сонирхдог болсон.
Монголд тэмдэглэх сонирхолтой санаанууд
Кофе шоп бүр өөрийн онцлогтой, шинэ амтыг туршиж үз.
Монгол кофены брэндийг дэмжих – Дотоодод шарж, савлаж буй жижиг бизнесээс кофе худалдан авах нь жижиг үйлдвэрлэгчдийг дэмжих.
Шинэ кофе туршиж үзэх – Латте, каппучино, флэт уайт, эсвэл монгол уламжлалтай холимог (сүүтэй цай+кофе) туршиж үзэх.
Кофе ба урлаг – Найзуудтайгаа кофе уунгаа ном унших, подкаст сонсох, эсвэл кофе зураг, бичвэртэй пост хийх.
Хаягт оролцох (#InternationalCoffeeDay, #CoffeeLovers, #КофеныӨдөр)
Бусад улсад кофены өдрөөр юу хийдэг вэ?
• Зарим кофе шопууд үнэгүй эсвэл хямдралтай кофе санал болгодог.
• Шударга худалдааны байгууллагууд тариаланчдын амьдралын түүх, орлогоо хэрхэн баталгаажуулах талаар ярилцлага өрнүүлдэг.
• Кофе уухын зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжилд анхаарах компанит ажил өрнөдөг.
Б.ОРГИЛМАА