Dark Light
Нийгэм | 2025-10-01

"ТООЦООЛСОН ХЭМЖЭЭНЭЭС ДАВАХГҮЙ БОЛ ЦАХИЛГААН ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЯЗГААРЛАЛТ ХИЙХГҮЙ"

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
 
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцууллаа. 
Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Н.Тавинбэх: Дулааны цахилгаан станц-ТЭЦ-3 дээр энэ оны зургадугаар сарын 2-нд системийн хэмжээнд нөлөөлөхүйц томоохон хэмжээний аваар осол гарсан. Энэ ослын уршгийг арилгаж, хэвийн схемд оруулах, сэргээн босголтын ажлын хүрээнд таван багц ажлыг хийх учиртай. Энэ таван багц ажлаас гурвыг нь өвлийн их ачааллын үеэс өмнө хийж дуусгах ёстой. Өнөөдрийн байдлаар энэхүү ажил 90 хувь орчим явцтай байна. энэ жил хийх ёстой гурван ажлыг хийж дуусвал уг станц дулааны үйлдвэрлэлийг өнгөрсөн оны оргил ачааллын үед үйлдвэрлэж байсан хэмжээнд цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийг мөн өнгөрсөн оны мөн үед үйлдвэрлэж байсан түвшнээс 50 хувь орчимд нөлөөлөхүйц хэмжээнд үйлдвэрлэл явуулж хэрэглэгчдэд нийлүүлэх, техникийн боломжтой болно. Хоёр ажлыг ирэх оны өвлийн их ачааллаас өмнө дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. Шинэ тоног төхөөрөмж, турба генератор үйлдвэрлэх хугацаа, тээвэрлэх хугацаа, барилга угсралтын ажил хийх хугацааг үндэслэн гарцаагүй шалтгааны улмаас гарч ирж буй цаг хугацаа байгаа. Засгийн газраас шуурхай арга хэмжээ авч, сэргээн болголтын ажилд шаардлагатай санхүүжилтийн асуудлыг бүрэн шийдсэн. Сэргээн босголтын ажилд яаралтай хэрэгтэй эрх зүйн зохицуулалтыг хийснийг онцлон хэлмээр байна. Засгийн газраас авсан арга хэмжээнүүдийн үр дүнд сэргээн босголтын ажил үр дүнтэй, богино хугацаанд амжилттай явж байгаа. Товч дүгнэж хэлбэл, энэ жил сэргээн босголтын гурван ажил бүрэн дууссанаар Улаанбаатар хотод Дулаан цахилгаан станц-3-аас нийлүүлдэг байсан эрчим хүч хэвийн хэмжээнд нийлүүлэгдэнэ. Дулааны цахилгаан станц-3-аас хамаарсан ямар нэгэн дулааны эрчим хүчний хангамжтай холбоотой эрсдэл байхгүй болно. Цахилгаан эрчим хүчний хувьд өнгөрсөн оны мөн үеийнхээс 50 хувьтай тэнцэх хэмжээнд үйлдвэрлэл явуулна. Дутаж байгаа 50 хувийг шинэ эх үүсвэрүүдээс хангахаар горим тооцоо, бусад техникийн арга хэмжээг авч ажиллаж байна. Сэргээн босголтын ажлын хүрээнд улсын төсөвт 105 тэрбум төгрөг тавьсан байгаа. 5 багц ажил хийнэ. Түүний задаргааг дэлгэрэнгүй ярих боломжгүй. Тодорхой шалтгааны улмаас. Өвлийн оргил ачааллын үед тооцоолсон хэмжээнээс давахгүй бол цахилгаан дулааны эрчим хүчний хувьд хязгаарлалт хийхгүй.  

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26