Dark Light
Нийгэм | 2025-10-01

Ж.ЧИНБҮРЭН: ТӨСВӨӨС 316 ТЭРБУМЫГ 2024 ОНЫ ӨРӨНД ТӨЛСӨН

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцууллаа.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: Урьдчилан сэргийлэх томуугийн вакцинд хамрагдсан байдал нийт 300 мянган хүнд томуугийн вакцин хийх ёстой. Иргэдийн оролцоо харьцангуй сайн байна. Есдүгээр сарын 30-ны байдлаар нийт 60 хувьтай хамрагджээ. Энэ нь урьд өмнө нь байгаагүй амжилт. Улаанбаатар хотод 62 хувьтай, хөдөө орон нутагт 57 хувьтай үргэлжилж байна. Үүнийг задлаад харвал зургаан сартайгаас таван настай нийт 160 мянган хүүхдүүд хамрагдах шаардлагатайгаас 96 мянга нь вакциндаа хамрагдсан байна. 2320 жирэмсэн эмэгтэйчүүд хийлгэх шаардлагатайгаас 62 хувь нь хамрагдсан байна. 62 мянган өндөр настан хийлгэх ёстойгоос 50 хувь нь хамрагдсан байна. Эмнэлгийн байгууллагын 30 мянган хүн хамрагдах ёстойгоос 36 хувьтай бага байна. Бага ангийн багш нар 8600 хамрагдах ёстойгоос 100 хувь хамрагдсан байна. Архаг, хууч өвчтэй 32 мянган иргэдийн 72 хувь нь хамрагдсан. Зарим сайн гүйцэтгэлтэй аймгуудаас дурдвал Сэлэнгэ аймаг 97 хувьтай, Архангай 90 хувьтай, Дархан-Уул 70 хувьтай байна. Хамрагдалт хангалтгүй аймгууд Баян-Өлгий 20 хувьтай, Говьсүмбэр 22 хувьтай, Ховд 32.5 хувьтай байна. Цаашид эрүүл мэндийн газрууд идэвхтэй ажиллах шаардлагатай. Багахангай, Чингэлтэй, Баянзүрх дүүргүүд 70 хувиас дээш хамрагдалтай байна. Вакцинд хамрагдсанаар ханиад, томуу хүндрэхгүй, эмнэлэгт эмчлүүлэх шаардлагагүй, эрсдэл буурч эрүүл мэндийн салбарын ачаалал буурах юм. Есдүгээр сард Улаанбурханы өвчлөл бага байсан нь арван сард давлагаа үүсэх магадлалыг бууруулж байна гэж таамаглаж байна. Хүйтний улирал эхлэх гэж байгаа тул эрүүл мэнддээ анхаараарай. 
Хувийн хэвшлийн 2025 оны санхүүжилт 160 тэрбум төгрөг өнгөрсөн найман сард гараад дууссан байгаа. Энэ оны төлж чадаагүй өрийг дараа жилийн төсвөөс төлдөг байдлыг болиулахын тулд бид санхүүгийн сахилга баттай байх хэрэгтэй. Улсын эмнэлгүүдийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. Арав, арваннэгдүгээр сард томуугийн дэгдэлттэй сарууд байж болзошгүй учир Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагаас бэлэн байдалтай байх, орны хүрэлцээ (коридорт гаргахгүй байх), дархлаажуулалтын ажилд  онцгойлон ажиллаж байна. 
2025 онд эрүүл мэндийн даатгалын сангийн нийт төсвөөс 316 тэрбумыг 2024 оны өрөнд төлсөн. Хэрвээ энэ мөнгө байсан бол үйл ажиллагаа зогсохгүй хангалттай хүрэлцэх байсан. Ирэх онд ийм байдал үүсгэхгүй, төсөвт өргөн барьсан тоогоо хадгалж үлдэх юм бол 2026 онд эмч, эмнэлгийн ажилчдын цалинг арван хувь нэмэх боломжтой байгаа. Тийм учраас сахилга бат хэрэгтэй байна. Хулгайтай тэмцэх хэрэгтэй, даатгалын санхүүжилт шударга байх ёстой, хувийн улсын гэж ялгаварлахгүй байх хэрэгтэй. Ирэх оны төсөв батлагдвал арваннэгдүгээр сарын 16-наас тендер, сонгон шалгаруулалтыг зарлана.
Б.ОРГИЛМАА

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26