Dark Light
Нийгэм | 2025-10-01

АКАДЕМИЧ С.ЧУЛУУН ТУВА УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЦОЛ ХҮРТЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсад Тувагийн хүмүүнлэг, нийгэм-эдийн засгийн хүрээлэнгийн 80 жилийн ойн эрдэм шинжилгээний хурал энэ өдрүүдэд болж байна. Энэхүү олон улсын хуралд Оросын шинжлэх ухааны 30 гаруй байгууллагын удирдлага, төлөөлөгчид оролцож, Тувагийн түүх, археологи, хэл, утга зохиол, нийгэм эдийн засгийн судалгааны талаар 100 гаруй илтгэл хэлэлцүүлж байна.

Энэ үеэр Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуунд Шинжлэх Ухааны Гавьяат цол олгох зарлиг гарч, ТБНУ-ын дэд тэргүүн А.В.Сазанов Засгийн газрын ордонд ёслол төгөлдөр гардуулан өгч, уг цолыг Монгол Улсаас хүртэж буй дөрөв дэх эрдэмтэн болж байгааг онцлов.

Шинжлэх Ухааны Гавьяат цол олгох зарлигт,

"Хоёр улсын шинжлэх ухааны хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, Тувагийн архив дахь монгол болон Тувагийн түүхэнд холбогдох баримт бичгийг олон ботиор Монгол улсад хэвлэн нийтэлж, хамтын судалгааг өргөжүүлж, хамтарсан шинжилгээний ангийг Монгол болон Тувагийн нутагт зохион байгуулж, залуу судлаачдыг бэлтгэж, Тувад монгол судлалыг хөгжүүлэхэд онцгой гавьяа байгуулсныг үнэлж шагнасугай” гэжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19