Dark Light
Нийгэм | 2025-10-01

ХӨРСНИЙ УСНЫ ШУГАМ ШИНЭЧИЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Геодези, Усны барилга байгууламжийн газраас энэ онд нийт 1.3 км хөрсний усны шугамыг шинэчилнэ. Энэ хүрээнд ХУД-ийн 17 дугаар хороо, "Ривер гарден" хотхон орчимд хөрсний усны шугам шинэчилж байна.
Энэ талаар ГУББГ-ын Тээвэр үйлчилгээний албаны дарга Д.Ариунбаатар “Улаанбаатар хотын хэмжээнд нийт хөрсний ус арилгах 25.2 км шугам байдаг. Энэ оны байдлаар ГУББГ-аас дөрвөн байршилд хөрсний ус арилгах шугам угсралтын засвар, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж байна. Барилга угсралтын явцдаа шугам эвдсэн, түвшин зөрүүтэй хэсгүүдэд нийт 1.3 км шугам угсралтын хийсэн. Баянмонгол хороолол, Зуун айл, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн зэрэг байршлуудад ажил гүйцэтгэж дуусгасан. Өнөөдөр сүүлийн байршил буюу Ривер гарден орчмын хөрсний усны шугамыг шинэчилж байна. Уг ажил 85 хувьтай үргэлжилж байна” гэлээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26