Dark Light
Нийгэм | 2025-10-01

ХОНЬ: АЖИЛ ХЭРЭГ ӨӨДРӨГ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны аравдугаар сарын 2-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Ажил хэрэг өөдрөг байна. Санхүүгийн нөхцөл байдлаас болж эрс өөрчлөлт хийх хэрэггүй. Албан томилолт амжилттай болно. Та шулуун шударга харилцааг эрхэмлэ. Ойр дотнын хүмүүсээ хайрлан халамжилж гаднын нөлөөнөөс хамгаалахад бэлэн бай. Хамтдаа аялалд явбал сайхан дурсамж үлдэх болно.
 
Үхэр: Ажил төрөл ихтэй хүмүүс гэр бүлийн болон хүүхдийн хүмүүжлийн асуудалд оролцож чадахгүй бол зөрчил үүснэ. Ойр дотнынхонтойгоо тэвчээртэй, зөөлхөн ханд. Ойрын хугацаанд гэр бүлийнхэнтэйгээ зугаалах, салхинд гарах, тоглох зэргээр хамт цагийг өнгөрүүлэх төлөвлөгөө гаргаарай.
 
Ихэр: Төлөвлөсөн уулзалт хүссэн үр дүнд хүрэхгүй байх магадлалтай. Чухал асуудлаа яаран бүү шийд. Өөрийнхөө сэтгэл хөдлөлийг барь. Настай хүмүүсийн архаг хууч өвчин хөдөлж, халдварт өвчин авах магадлалтай. Биеийн болон оюун санааны хэт их ачаалалтай ажил хийж хэрэггүй.
 
Мэлхий: Эд материаллаг зүйлсээс илүү сэтгэлийн тус дэмийг найз нөхдөөсөө авах нь таны хандлагад эергээр нөлөөлнө. Өөрийн өвөрмөц үзэл бодол, төсөөллүүдээ зоригтойгоор хүмүүстэй хуваалц. Тэд танд зөв гарц олоход тусална. Бүх зүйлийг өөрөө хийхийг эрмэлзэх боловч таны хэт идэвх санаачилгатай байдал эргэн тойрныхонд ойлгомжгүй санагдаж магадгүй.
 
Арслан: Энэ өдөр өөрчлөлт шинэчлэлийн өдөр байх болно. Сарын эхээр бий болсон өөрчлөлтүүд амьдралын хэв маягийг тань эвдэнэ. Хүмүүс таныг хориглож байсан ч дотоод сэтгэл тань хүлээн зөвшөөрч байгаа бол зорьсон зорилго тань буруу биш гэсэн үг. Зөвхөн та л өөрийгөө хамгийн сайн мэднэ.
 
Охин: Шинэ ажил эхлэх нь амжилттай болох тааламжтай нөхцөл байна. Гэхдээ хөрөнгө мөнгө дутагдах ч бүү гутар. Ойрын ирээдүйд орлогын шинэ эх үүсвэртэй болно. Хамгийн гол нь таны зорилго төлөвлөгөө хоёр хоорондоо уялдах ёстой. Зөв зам дээр өөрийгөө байгаа гэдэгт итгэ.
 
Жинлүүр: Зөв үед эхэлсэн ажил хэрэг амжилттай бүтэх магадлал их байна. Санхүү мөнгөний үйл ажиллагаа амжилттай болж нөхцөл байдал удаан боловч тогтвортой сайжирна. Ямар нэгэн ашигтай гэрээ хэлцэл хийх боломж гарна. Өмнөх бүтэлгүй харилцаа холбоогоо тасал. Шинэ өөрчлөлт хэрэгтэй үе тул өмнөх мэдээллийн эх үүсвэрүүдийг ашиглахдаа болгоомжтой бай.
 
Хилэнц: Хангалттай сайн ажиллахын зэрэгцээ зугаа цэнгэлээр өөрийгөө баясга. Таны хуучныг баримтлагч, хайхрамжгүй байдлаас болж гэр бүлийн ахмад гишүүдтэй үл ойлголцох байдалд орж, засаж залруулахад хэцүү болно. Эргэлзээ, үл итгэлцэл, хардалт төрж магадгүй. Чухал шийдвэр гаргаж болохгүй.
 
Нум: Шинэ төлөвлөгөө эхлэх бол сайн тунгаан бодож хий. Энэ өдрийн үйл явц танд сайнаар нөлөөлнө. Та тэвчээртэй хүлээцтэй байж, хэцүү хүнд үед бусдын зөвлөгөөг сайн аваарай. Буруу хооллолт хууч өвчнийг сэдрээж, элэг цөс муутгах аюултайг анхаар. Амьдралын зөв хэвшилтэй болоход цаг алдалгүй суралцаарай.
 
Матар: Шинэ албан тушаалд шилжих эсвэл шинэ ажилд орох магадлалтай. Зорьсон ажлаа бүрэн хэрэгжүүлж албан тушаал дэвших боломж гарна. Тушаал шийдвэр гаргах бол бичиг баримтын бүрдүүлэлтэд сайн анхаар. Таныг стресст оруулах ноцтой хүчин зүйлүүдээс хол бай. Эрүүл мэндтэй холбоотой муу асуудлаас зайлсхийхийн тулд ажлын ачааллаа зохицуул.
 
Хумх: Эрүүл мэнддээ анхаарал тавь. Хурц хоол хүнснээс зайлсхий. Үрэлгэн зангаасаа болгоомжил. Санхүүгээ тооцоололгүй үрэх нь мөнгөний хомсдолд оруулна. Дотно хүнтэйгээ муудалцах, үл ойлголцох явдал гарч магадгүй. Залуу хүмүүс яаран харилцаагаа таслах хандлага давамгайлна.
 
Загас: Санамсаргүй учралаас зайлсхий. Хийж буй төсөл, төлөвлөгөөндөө ур чадвартай мэргэжилтнийг татан оролцуулбал эрч хүчээр дүүрэн, үр ашигтай ажиллах болно. Удаан хугацааны ажлын захиалгатай болох боломж гарч ирнэ. Өөрийн ухаан чадвараар олсон боломжийг бүү алдаарай.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26