Dark Light
Нийгэм | 2025-10-02

ГОЙД АШИГ ШИМТ МАЛЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА МАРГААШ ЭХЭЛНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Бэлчээрийн уламжлалт мал аж ахуйн өв соёлыг хойч үедээ өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх, биотехнологийн ололт ажилтай хослуулан хөгжүүлж мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, төрөлжүүлэн хөгжүүлэх, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор “Шилмэл мал-2025” гойд ашиг шимт малын үзэсгэлэн дуудлага худалдааг 2025.10.03-04-ний өдрүүдэд Дархан-Уул аймгийн Хонгор суманд байрлах Малын удмын сангийн үндэсний төвийн цогцолборт зохион байгуулна.
Малчид, мал аж ахуй эрхлэгчид та бүхнийг монгол улсад үржүүлж буй баталгаажсан үүлдэр омгийн мал болон сайжруулагчаар авч ашиглаж буй өндөр ашиг шимт цэвэр үүлдрийн мал, гахай, тахай, малын эм бэлдмэл, тэжээлийн үзэсгэлэн болон хурдны удам, мах, сүү, ноос, ноолуурын чанараар шалгарсан шилмэл малын дуудлага худалдаанд өргөнөөр оролцохыг урьж байна.     

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26