Dark Light
Нийгэм | 2025-10-02

"НОГООН АВТОБУСНЫ ХЭРЭГ"-ИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ ХУРАЛДААН ХОЙШИЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
"Ногоон автобусны хэрэг" гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал 2025 оны дөрөвдүгээр сарын 2-нд дуусаж анхан шатны шүүхийн шийдвэр гарсан байдаг. Тодруулбал, шүүх хурал 2025 оны хоёрдугаар сарын 14-нөөс нээлттэй байдлаар шууд дамжуулан үргэлжилсэн. Улмаар шүүхээс шүүгдэгч А.Ганхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг болон 17.3.2.2 хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жил хорих ял оногдуулахаас гадна Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3.2.2 хэсэгт 17.3.2.2 хэсэгт заасан гэмт хэрэгт 3 жил хорих ял оногдуулсан. Мөн шүүгдэгч Ж.Эрдэнэбат, С.Жавхлантбаатар нарын 15 хүнд ял оноосон юм. Харин А.Ганхуяг нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байдаг.
Тэгвэл А.Ганхуяг нарт холбогдох "Ногоон автобусны хэрэг"-ийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр буюу 2025 оны аравдугаар сарын 2-ны өдөр хэлэлцэхээр товлогдсон. Гэсэн ч А.Ганхуяг нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2025 оны аравдугаар сарын 23-ны өдрийн 09:00 цаг хүртэлх хугацаагаар хойшлогдсон байна. Шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авчээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26