Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт, бодлогын зөвлөмжүүд, эрх зүйн орчныг шинэчлэх боломжуудын талаар Боловсролын ерөнхий газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлгийн зорилго нь тамхины хэрэглээний өнөөгийн нөхцөл байдлыг олон талаас нь авч үзэж, хамтын ажиллагааны боломжуудыг тодорхойлох, уялдаа холбоог сайжруулах, оролцогч талуудын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх замаар хамтын ойлголт, зөвшилцөлд хүрэхэд чиглэсэн юм. Тус хэлэлцүүлэгт Боловсролын ерөнхий газар, Нийслэлийн боловсролын газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний Сэтгэц – нийгмийн сэргээн засах төв, Нийслэлийн эрүүл мэндийн газрын төлөөлөл оролцлоо. Хэлэлцүүлгээр гарсан санал, зөвлөмжийг хууль тогтоомж, бодлогын түвшинд тусган хэрэгжүүлэх нь цаашдын чухал алхам болох юм.
Нийгэм | 2025-10-02
Сэтгэгдэл бичих