Dark Light
Нийгэм | 2025-10-02

ЭДИЙН ЗАСАГТ ЭРХ ЧӨЛӨӨ ОЛГОХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол улсын хөрөнгө оруулалт, бизнесийн орчны үзүүлэлтүүд дэлхийн 184 орноос дараах байдлаар эрэмбэлэгдэж байна.
  • Эрх зүйт ёсны индекс 72 \184
  • Бизнесийн эрх чөлөөний үзүүлэлт 85\ 184
  • Өмчийн эрхийн баталгаа 94 \184
  • Хөрөнгө оруулагчдад ээлтэй байдал 109\184
  • Төрийн тогтвортой, зарчимт байдал 115\184 гэсэн үзүүлэлттэй байна.
Энэ бол Монголд бизнес эхлүүлэхэд олон шат дамжлага, хугацаа шаарддаг, хөрөнгө оруулагчийн эрхийг хамгаалах эрх зүйн орчин сул, бизнес эрхлэгч өмчөө хамгаалах баталгаагүй гэдгийг харуулж байна. Тийм учраас Монгол улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал санаачлан “Эдийн засгийн эрх чөлөөний тухай” анхдагч хуулийн төслийг боловсруулан олон нийтээс санал авч эхэллээ.
Өнөөдөр Эдийн засаг, хөгжлийн яам, МҮХАҮТ хамтран хувийн хэвшил бизнес эрхлэгчдийн дунд хуулийн төслөөр хэлэлцүүлэг хийлээ.
“Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль” нь хөрөнгө оруулалт, бизнесийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой хуулиудын малгай хууль болно. Ингэснээр бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалсан шийдвэр гаргах эрх зүйн боломжийг бүрдүүлнэ.
Жишээлбэл, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдын бие махь бодь, хөрөнгөд халдах, үйл ажиллагааг нь тасалдуулахад чиглэсэн хууль бус арга хэрэгсэл ашиглахыг хориглож байна. Хуульд заагаагүй хяналт шалгалт хийх, хуулиас давсан дүрэм журам батлахыг хатуу хориглоно. Бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалахад төр, хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулсан зөвлөлдөх механизмыг бүрдүүлнэ.
Төрийн зүгээс зөвхөн бодлогоор дэмжих, төрийн чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлэх замаар хамтран ажиллахаар тусгаж байгаа юм.
Бизнес эрхлэх үйл ажиллагааг хөнгөвчлөх үүднээс төрийн үйлчилгээний шат дамжлагуудад шийдвэрлэх хугацааг тодорхой тусгаж, нийтдээ төрөөс олгож байгаа 120 тусгай зөвшөөрөл мэргэжлийн холбоодод шилжиж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19