Жил бүрийн аравдугаар сарын 5-ны өдрийг ЮНЕСКО-гоос Дэлхийн багш нарын өдөр болгон 1994 онд зарласан бөгөөд Багш нарын баярын өдрийг дэлхийн 100 гаруй оронд тэмдэглэдэг уламжлалтай. Дэлхийн багш нарын өдөр нь "Дэлхийн сурган хүмүүжүүлэгчдийг үнэлж, сайжруулахад" анхаарлаа төвлөрүүлж, багш, багштай холбоотой асуудлыг авч үзэх боломжийг олгох зорилготой юм. Дэлхийн багш нарын өдрийг тухайлсан сэдэв уриан дор зохион байгуулж байна. Үүнд:
2019 онд "Залуу багш нар: Мэргэжлийнхээ ирээдүй"
2020 онд "Багш: Хямралд манлайлж, ирээдүйг дахин төсөөлнө"
2021 онд "Багш боловсролыг сэргээх гол цөм"
2022 онд "Боловсролын өөрчлөлт багшаас эхтэй"
2023 онд "Дэлхий дахинаа багшийн хомсдолыг арилгах нь"
2024 онд “Багшаа сонсох, боловсрол болон багшлах мэргэжилд тулгамдаад байгаа асуудалд тэдний мэргэжлийн санал, шийдлийг тусган хэрэгжүүлэх нь” уриан дор тэмдэглэж ирсэн.
2025 онд дэлхий дахинаа энэхүү өдрийг “Багшлахуйг хамтын ажиллагаанд суурилан дахин загварчлах нь” уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ.