Dark Light
Нийгэм | 2025-10-02

ӨСВӨР ҮЕИЙНХНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХЭД ОЮУ ТОЛГОЙ 2.5 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
“Оюу толгой” компанийн санхүүжилттэй, өсвөр үеийнхний сэтгэл зүйн эрүүл мэнд, нөхөн үржихүйн боловсрол, бие бялдрын хөгжилд чиглэсэн “Гэрэлт” төсөл зургаа дахь жилдээ хэрэгжиж байгаа бөгөөд энэхүү төсөл нь сурагчид, эцэг эхчүүд, багш нар гээд бүх оролцогч талуудыг хамруулдгаараа онцлог юм.   
Төслийг хэрэгжүүлэгч байгууллагууд болох “Оюу толгой” компани, Гүүд Нэйборс ОУТББ, Эрүүл Ирээдүйн Эзэд ТББ, Монголын Жюү Жицүгийн Холбоо, Баянзүрх дүүргийн 14, 69, 120, 147-р сургуулиудын удирдлага, сэтгэл зүйч нар хамтран 2025–2026 оны хичээлийн жилийн үйл ажиллагаагаа өчигдөр буюу 2025 оны аравдугаар сарын 1-ний өдөр албан ёсоор эхлүүллээ. 
Энэ хичээлийн жилд доорх чиглэлд түлхүү анхаарах аж.  
• Өсвөр насныхны нөхөн үржихүй & сэтгэл зүйн эрүүл мэндийн талаарх ойлголт, мэдлэгийг сайжруулах;  
• Эрсдэлт үйлээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн асуудал тулгарахад дэмжлэг, туслалцаа авах арга замыг чиглүүлэх;  
• Сургуулиудын сэтгэл зүйчдийг чадавхжуулж, асуудлыг эрт илрүүлдэг, хүүхдийг эрсдэлээс хамгаалдаг болгох; 
• Сургуулийн эрүүл мэндийн хичээлийн багш нарыг чадавхжуулах 
• Сургуулиудад сэтгэл зүйн зөвлөгөөний жишиг өрөө байгуулж, байнга ашигладаг болгох;  
• Эрүүл мэндийн клуб бий болгож, сурагчид өөрсдөө асуудлаа хөндөж ярьдаг, шийдэл олоход туслах;  
• Сургуулийн орчинд хамтдаа мод тарих. 
 “Гэрэлт” төсөл өнгөрсөн хичээлийн жилд Нийслэлийн Ерөнхий боловсролын 68, 85, 87 болон Амгалан цогцолбор сургуулиудад хэрэгжсэн. Энэ хүрээнд өсвөр үеийнхэн, эцэг эх, сургуулийн багш ажилтнуудаас бүрдсэн нийт 7,595 хүнд сэтгэл зүйн зөвлөгөө өгч, сургалт оржээ.
“Гэрэлт ирээдүй намайг хүлээнэ
Гэгээн мөрөөдөл зүрхэнд дүрэлзэнэ
Өчигдрийг орхиж, урагш алхахад
Өөдрөг нар шиг амьдрал гэрэлтэнэ...
Нийслэлийн Ерөнхий боловсролын 85 дугаар сургуулийн сурагчдын сэтгэгдлээс
 
“Гэрэлт” төсөлд хамрагдсан сургуулиудын сэтгэл зүйчид өнгөрсөн хугацаанд гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн хэд хэдэн тохиолдлыг илрүүлж, шаардлагатай хамгааллын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна. 
Өнгөрсөн таван жилийн хугацаанд “Гэрэлт” төсөл: 
Сэтгэл зүйн чиглэлээр: 
• 31,554 хүн сэтгэл зүйн үйл ажиллагаанд хамрагдсан 
• 25 сэтгэл зүйн өрөө байгуулсан 
• 28,249 хүнд сэтгэл зүйн сургалт зохион байгуулсан 
• 25 сургууль мэргэжлийн сэтгэл зүйчтэй болж, боловсролын сэтгэл зүйн чиглэлийн сургалтад хамрагдсаар байна.  
• 3,305 хүнд сэтгэл зүйн зөвлөгөө өгсөн 
Нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр: 
• 25 нөхөн үржихүйн сургалтын өрөө байгуулсан 
• 23,595 хүнд сургалт зохион байгуулсан 
• 465 үе тэнгийн зөвлөх бэлтгэсэн 
• 164 эрүүл мэндийн багшийг чадавхжуулах сургалтад хамруулсан 
Жюү жицү спортын чиглэлээр: 
• Сонгинохайрхан болон Баянзүрх дүүрэгт ний 3 дэвжээ байгуулж, 180 сурагч хамрагдсан 
• Суралцагсад улсын болон олон улсын чанартай 14 тэмцээнд оролцож, 44 медаль хүртсэн 
Нийт үр нөлөө: 
• Төслийн үр шимийг хүртсэн нийт хүн: 56,000 
• Хамрагдсан сургууль: 25 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19