Dark Light
Нийгэм | 2025-10-02

"БОДЛОГО, СУДАЛГААНЫ ТӨВ" БАЙГУУЛНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Ардчилсан нам нээлттэй, цэгцтэй институт болох зорилтыг тавин шат дараалсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд шинжлэх ухаан, судалгаанд суурилсан "Бодлого, судалгааны төв" (Think tank)-ийг Намын дэргэд байгуулах асуудлаар өнөөдөр /2025.10.02/ судлаачдын дунд хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт МУИС, ШУТИС тэргүүтэй их сургуулиудын профессорууд, бодлого судалгааны чиглэлээр үйл ажиллагаа хэрэгжүүлдэг байгууллагуудын төлөөллүүд, Конрад-Аденауэр сан, Олон улсын Бүгд Найрамдахчуудын хүрээлэн (IRI)-гийн төлөөллүүд оролцлоо. 
Хэлэлцүүлгийн эхэнд Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл "Намын дотоод үйл ажиллагаа цэгцрээд явж байна. Намын Үндсэн дүрмээ Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хүргүүлсэн. Улс төрийн намын тухай хуулиар ч, Үндсэн дүрмээр ч бодлого, судалгааны төвтэй байх зохицуулалт туссан. Нөгөө талаас бид илүү системттэй ажиллах ёстой учраас миний хувьд намын даргаар сонгогдоод анхны тушаалаараа Ардчилсан намын дэргэд бодлогын судалгаа, иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх чиг үүрэг бүхий Тинк Танк байгуулах шийдвэр гаргасан” хэмээн ярилаа.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26