2025 оны аравдугаар сарын 3-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Өнөөдөр баяр хөөртэй болон тавгүй байдал солбилцон ээлжилнэ. Ахмад настай хүмүүс эрүүл мэндээ сайн хамгаалах шаардлага гарна. Залуу хүмүүст хайрын холбоо үүсгэх боломж үүснэ. Өөрийн үйлдлийн зөв байлгахад гол анхаарлаа хандуул. Хууль журам буруу байсан ч бүү зөрч.
Үхэр: Бүх зүйл амархан бүтэх ч шулуун шударга зан хэтрэх нь бас л эрсдэл дагуулна. Амьдралаас шагнал бэлэг эсвэл саад бэрхшээл ч авч магадгүй. Хайр дурлалын харилцаандаа өөрчлөлт хийх хүсэл болон өмнө нь өгсөн амлалт, хүлээсэн үүрэг хоёрын эсрэг тэсрэг байдал дотоод зөрчилд хүргэнэ. Тэвчээртэй байхыг хичээ. Сонор сэргэг бай.
Ихэр: Таныг өдөр тутмын бэрхшээлүүдээс холдуулж баяр баясгалан өгч байгаа юу байна түүнд гол анхаарлаа хандуул. Худал хуурмагтай нүүр тулгарч, урвалтыг мэдэрч мэднэ. Өнөөдөр таныг ихээхэн төөрөлдүүлэх үйл явдал тохиолдож магадгүй. Цаг зуурын зүйлд үнэт зүйлээ бүү үр.
Мэлхий: Ирээдүйн үйл ажиллагааныхаа үндэс суурийг зөв тавих нь хамгийн чухал үе. Шинэ санаа, техникийн дэвшил сонирхдог хүмүүст амжилт ирнэ. Гэнэтийн ер бусын зүйл турших хэрэгтэй болно. Хөрөнгө оруулах боломжийг ашигла.
Арслан: Хамт олны дунд байхдаа нийтэч байх нь сайн нөлөөтэй. Ажилдаа эрч хүч, цаг хугацааг аль болох бага зарцуул. Дуусгаагүй ажил, муу мэдээ, зөрүүтэй үзэл бодол танд тайван суух боломж өгөхгүй. Дотоод сэтгэлээ тогтвортой байлгахын тулд үдшийг гэрээсээ гарч, гадуур өнгөрүүлээрэй.
Охин: Энэ өдөр та аль болох ихийг амжуулахыг хичээ. Өөрийнхөө ажлаас илүү гэр бүлийнхээ асуудалд анхаарлаа хандуул. Чухал шийдвэр гаргах, ажлын байраа солих, өөр газар шилжих зэрэгт тохиромжтой боловч шийдвэр гаргахын өмнө тухайн асуудал, цаг үеийн нөхцөл байдлыг нарийн нягт судал. Сайхан амлалт өгөх хүмүүст их татагдана.
Жинлүүр: Гэр бүлийн дотор аливаа өөрчлөлт хийсний хэрэггүй. Ямар ч үйл ажиллагаанд томоохон өөрчлөлт явуулж болохгүй. Гэхдээ бага зэрэг аз ивээх магадлалтай. Эргэн тойрныхон тань таныг хачин жигтэй үйлдлүүд хийхэд хүргэнэ. Хяналтаа алдахаас болгоомжил.
Хилэнц: Томоохон эрсдэл хийхээс айдаггүй хүмүүсийг амжилт хүлээж байдаг. Бэрхшээл хүндрэлээс айлгүй зоригтой хийсэн алхам чинь таныг нэг шат ахиулна. Хүүхдүүдэд тань ёс суртахууны төдийгүй санхүүгийн дэмжлэг шаардлагатай байна.
Нум: Олон юманд зэрэг самгардаж, анхаарлаа битгий сарниул. Санамсаргүй үйл явдалтай тулгарна. Төрөл төрөгсөд, ойрын хүмүүсээс зэмлэл хүлээнэ. Нэр төр, байр сууриа батлахыг хичээнэ. Уран бүтээлч хүмүүсийг аз ивээж, эрхэлсэн ажил нь амжилт авчирна. Эрч хүчтэй, бүтээлч байхыг хичээ.
Матар: Өнөөдөр ашиг орлого олохын төлөө гэхээсээ өөртөө сэтгэлийн таашаал авахын тулд ажиллана. Хамгийн эгзэгтэй мөчид танд аз таарах ч боломжтой. Ойрын ирээдүйн төлөвлөгөө зохио. Ихэнх өвчний шалтгаан хэтэрхий идэвхтэй байдал, уур уцаартай байдлаас болж байна.
Хумх: Аз туршсан үйл ажиллагаанд оролцох нь таныг буруу үйлдэл гаргахад түлхэнэ. Гэвч зөв тооцоо хийж, хүмүүсийг таньж мэдэх нь үүнийг чинь зөвтгөж болно. Биеэ барьж гэхдээ эр зоригтой байхыг од эрхэс зөвлөж байна. Өөрийн боломжийг зөв үнэлж, элдэв заль мэх гаргалгүй, өгөөмөр сэтгэлээр хандах нь амжилт олоход тусална.
Загас: Өнөөдөр од эрхсийн нөлөөгөөр эмх журамтай байдал алдагдана. Хэн нэгэн тусламж хүсэх бөгөөд та шийдвэр гаргахаасаа өмнө яг ямар шалтгаан байгаа эсэхийг сайн судлаарай. Ирэх амралтын өдрүүдийг нандин холбоо харилцаагаа сайжруулах үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлө.