Dark Light
Нийгэм | 2025-10-03

УСНААС АВРАХ АЖИЛЛАГААНЫ МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Онцгой байдлын ерөнхий газраас "Атга Эрхэс" ХХК-тай хамтран “Усны аврах ажиллагаа болон шумбалтын тусгай тоног төхөөрөмжийн хэрэглээ” сэдэвт сургалт, дадлагыг энэ сарын 1-2-ны өдрүүдэд  ДХИС-ийн Усан спорт, сургалтын төвийг түшиглэн зохион байгууллаа. Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын газар, төрийн цэргийн байгууллага болон “Атга Эрхэс” ХХК-ийн нийт 63 ажилтан, алба хаагч хамрагдаж, гэрчилгээгээ гардан авсан юм. 
Алба хаагчдад орчин үеийн шумбалтын систем, тоног төхөөрөмж, хүйтэн усанд ашиглах хуурай хувцасны сонголт, аргачлал, шумбалтын үеийн холбооны системийн ажиллагаа, туршилт, аврах ажиллагаанд ашиглах арга, аюулгүй ажиллагааны журам, агаарын хэрэглээний зохицуулалт, харагдах орчин багатай үед ур чадварыг эзэмшүүлэх зэрэг сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгож, мэргэжлийн ур чадвараа дээшлүүллээ. 
Ингэснээр уснаас аврах ажиллагаанд ашиглагдах шумбалтын хувцас, холбооны хэрэгсэл, тусгай тоног төхөөрөмжийн зөв хэрэглээг бодит нөхцөлд нийцүүлж, аврагч-усчдын ур чадварыг тасралтгүй дээшлүүлэх замаар үндэсний хэмжээний аврах чадавхыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.  

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26