Монгол Улсын Засгийн газар, “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг эрхлэгч “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК-тай байгуулсан Концессын гэрээний дагуу Нисэх буудлын Зохицуулах хорооны ээлжит хурал боллоо.
Хуралд Эдийн засаг, хөгжлийн яамны Төр, хувийн хэвшлийн түншлэлийн газрын дарга Т.Баясгалан, Зам, тээврийн яамны Иргэний нисэхийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга З.Туяа, “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Нода Тэцүо болон бусад төлөөллүүд оролцов.
Хурлаар Агаарын хөлөг шувуутай мөргөлдөх аюулаас сэргийлэх ажиллагаанд шонхор шувуу ашиглах боломж, нисэх буудлын явгалах зам В, болон агаарын тээвэрлэгчдийн төлөгдөөгүй өр төлбөр, нэмэгдсэн өртгийн албан татварын талаар хэлэлцэж, үүссэн асуудлуудыг шийдвэрлэх талаар ЭЗХЯ, ЗТЯ-наас дэмжлэг үзүүлэх, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахаар боллоо.
