Dark Light
Нийгэм | 2025-10-03

ЭНЭ АМРАЛТЫН ӨДРҮҮДИЙН ЦАГ АГААР

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны 10 дуаар сарын 03-наас 10 дугаар сарын 12-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
 
06-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар шөнөдөө хүйтэн, өдөртөө сэрүүхэн байна.
 
Хур тунадас: 03-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 04-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 05-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, 06-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 08-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 09-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 10-нд Хэнтийн уулархаг нутгаар, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. 
 
Салхи: Ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 05-нд баруун аймгуудын нутгаар, 06-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.
 
Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийнгөөр шөнөдөө -15...-20 градус хүйтэн, өдөртөө 0...-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +10...+15 градус, бусад нутгаар шөнөдөө -4….-9 градус, өдөртөө +4...+9 градус дулаан байна.
 
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
 
Хур тунадас: 06-нд ялимгүй хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.   
 
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 06-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 13-15 метр хүрч, шороон шуурга шуурна.
 
Агаарын температур: Шөнөдөө хүйтэн, өдөртөө сэрүүхэн, шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -3....-8 градус хүйтэн, бусад хэсгээр -4...+1 градус, өдөртөө +4....+9 градус дулаан байна.

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00