Dark Light
Нийгэм | 2025-10-03

ХЭҮК "МЕРИТ" ТӨСӨЛТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Хүний эрхийн Үндэсний Комисс Монгол Улсад хүний эрхийг дээдэлсэн, хүртээмжтэй, ёс зүйтэй төрийн албыг дэмжихэд Канад Улсын санхүүжилттэй "МЕРИТ" төсөлтэй хамтран ажиллана.
Талууд Монгол Улсад хүний эрхийг дээдэлсэн, хүртээмжтэй, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэх, төрийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх зорилго бүхий санамж бичгийг 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан бөгөөд 2025-2030 оны таван жилийн хугацаанд хэрэгжүүлнэ.  
Төслийн хүрээнд сургалтын хөтөлбөр, агуулга, үр дүнд дүн шинжилгээ хийж, төрийн албан хаагчдын сургалтын бодит хэрэгцээг үнэлэн, төрийн албаны ангилал, салбарын онцлогт тохирсон байдлаар хүний эрх, жендерийн сэдвээр сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэх, цогц байдлаар хүргэх төлөвлөгөө, хэрэгжүүлэх тодорхой үйл ажиллагааны талаар талууд санал солилцлоо.  
Хүний эрхийн болон жендерийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, төсөвлөлтийг бодит болгон хэрэгжүүлэхэд холбогдох төрийн албан хаагчид болон иргэний нийгмийн төлөөлөл, оролцогчдын хувьд аливаа хөтөлбөр, төсөл, бодлогын баримт бичиг, төсөвт хүний эрх, жендерийн дүн шинжилгээ хийх чадавхтай байх нь чухал байгааг Комиссын дарга дурдсан юм.  
Төрийн бусад байгууллагууд,  таван аймгийн төрийн албан хаагчид, төдийгүй иргэний нийгмийн байгууллагууд, иргэдийг чадавхжуулах, оролцоог дэмжих үйл ажиллагааг хэрэгжүүлэх  болохыг “Каталист плас” төрийн бус байгууллагын Олон улсын хамтын ажиллагаа хариуцсан захирал онцоллоо.  
Уулзалтад /2025.10.02/ Комиссын дарга Д.Сүнжид, Комиссын гишүүн Х.Мөнхзул, “Каталист плас” төрийн бус байгууллагын Олон улсын хамтын ажиллагаа хариуцсан захирал Женнифер Адамс тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26