Dark Light
Нийгэм | 2025-10-03

ШӨНИЙН ТЭЭВРИЙН ХОЁР ЧИГЛЭЛД ТҮР ӨӨРЧЛӨЛТ ОРНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
“МСМ групп" ХХК-ийн уулзвараас Лавай захын уулзвар хүртэлх замыг шөнийн цагаар хааж шугам сүлжээний ажил хийхтэй холбоотой шөнийн тээврийн хоёр чиглэлд түр өөрчлөлт орно. 
Хан-Уул дүүрэг, 2, 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Яармагийн гүүрний зүүн талаас Ажилчны гудамжны уулзвар хүртэлх авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд "МСМ групп" ХХК-ийн уулзвараас Лавай захын уулзвар хүртэлх авто замыг шөнийн цагаар хааж цэвэр усны нэвтрэх сувагчлал байгуулах ажлыг хийж гүйцэтгэнэ. 
Зам хаахтай холбогдуулан шөнийн тээврийн ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх”, ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлийн замналд өөрчлөлт орж, ТЭЦ-3 замаар тойрч зорчихоор болсон байна. 
Хаах хугацаа: 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 23:00 цаг
2025 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 23:00 цаг 
Нээх хугацаа: 2025 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 06:00 цаг 
2025 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 06:00 цагт нээнэ. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00