Dark Light
Нийгэм | 2025-10-03

ТОМУУГИЙН ЦАР ТАХЛЫН ХҮНДРЭЛИЙН ҮНЭЛГЭЭГЭЭР ИДЭВХЖЛИЙН ТҮВШИНД БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын хэмжээнд “Улирлын томуу, томуугийн цар тахлын хүндрэлийн үнэлгээ (УТТЦХҮ)”-гээр идэвхжлийн түвшинд байна. Алаг цоог дэгдэлтийн түвшинд 1 аймаг, Идэвхжлийн түвшинд 9 аймаг, Улирал хоорондын түвшинд 11 аймаг байна. Амбулаториор хандан тусламж үйлчилгээ авсан хүмүүсийн 4.6 хувь нь томуу, томуу төст өвчтэй, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн 17.7 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байна. Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 78.3 хувийг 15, үүнээс 49.1 хувийг 5 хүртэлх насныхан эзэлж байна. Мөн амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант эмнэлэгт хэвтэгсдийн 75.1 хувь нь 15, үүнээс 53.5 хувь нь 5 хүртэлх насны хүүхэд байна. Амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант нас баралтын 2 тохиолдол Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт бүртгэгдсэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26