Dark Light
Нийгэм | 2025-10-03

ЗАВХАН АЙМГИЙН ӨВӨЛЖИЛТ ХАВАРЖИЛТЫН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ТАНИЛЦАВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү Завхан аймагт ажиллаж байна. Тэрээр аймгийн Онцгой комиссын бүрэлдэхүүнтэй уулзаж, өвөлжилт хаваржилтын бэлтгэл ажлын мэдээллийг авлаа. 
Аймгийн хэмжээнд нийт нутгийн 60 орчим хувьд зуншлага хэвийн, 40 орчим хувьд дунд зэрэг байв. Цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас оруулах үйл ажиллагааг 21 удаа явууллаа. Энэ өвөл аймгийн аюулгүйн нөөцөд 648 тн бүдүүн тэжээл, 562 тн хүчит тэжээл, 0,94 тн эрдэс, сумдын аюулгүйн нөөцөд 1296 тн бүдүүн тэжээл, 1123 тн хүчит тэжээл, 1,86 тн эрдэс бэлтгэсэн бол малчид 5789 тн өвс, 1559 тн ногоон тэжээл, 145,9 тн үйлдвэрийн тэжээл, 664 тн хужир шүү, 22,9 тн гар тэжээл бэлтгээд байна. Өнөөдрийн байдлаар гадны аймгийн 3 сумын нутагт 1360 толгой мал оторлохоор явж байгаа ба нэмж отроор явах малчдын судалгааг авч байна. Багахайрхан аймаг дундын отрын бүс нутагт 8 сумын 162 өрхийн хонин толгойд шилжүүлснээр 51,3 мянган мал өвөлжинө. 24 сумын төвлөрсөн болон төвлөрсөн бус халаалтын 44 зуух, гэнэтийн үед ашиглах нөөц эх үүсгүүрүүдэд шалгалт хийж, урсгал засвар хийлгэж байна.
Одоогоор АУЭХС Завхан салбар 84 хувьтай, Амь-Ус ХХК- 96 хувьтайгаар өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангаад байна. Завхан АЗЗА ТӨХК Завхан аймгийг дайран өнгөрөх Олон Улсын болон Улсын чанартай 7 чиглэлийн 1203 км авто зам, замын байгууламжийн засвар арчлалтыг хариуцаж байгаа ба давс, хайрга зэргийг нөөцлөх, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангах ажил хийж байна. Аймгийн хэмжээнд нүүрсний нийт хэрэгцээний 30 хувийг нөөцөлсөн.
УОК-ын нарийн бичгийн дарга хурандаа Т.Баярхүү өвөлжилт хаваржилтын ажлын гүйцэтгэлийг шуурхайлахыг үүрэг болгоод тулгамдсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэхийг ярилцлаа.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26