Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хяналтын камер ашиглан хариуцлага тооцож байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, түгжрэлийг бууруулах, зорчигчдын хөдөлгөөний ая тухыг нэмэгдүүлэх зорилготоор Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хяналтын камеруудын тусламжтайгаар:
Түр болон удаан хугацаагаар буруу зогссон,
Автобусны буудал дээр зогссон,
Явган зорчигчийн зам дээр автомашинаа байрлуулсан
зэрэг зөрчлийг илрүүлж, тээврийн хэрэгслийн эзэмшигч жолооч нарт хариуцлага тооцож байна.