ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал С.Энхболд өнөөдөр АНУ-ын Элэг судлалын нийгэмлэгийн эмч Доктор Роберт Г. Гиштэй болон ФАИР (FIRE) олон улсын төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзлаа. Энэхүү уулзалтаар вируст гепатитын эмчилгээний чиглэлээр болон судалгаа шинжилгээний талаар санал солилцлоо.
ХӨСҮТ нь ФАИР (FIRE) олон улсын төрийн бус байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд үндэсний хэмжээнд ажиллаж буй төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдийн хоол боловсруулах эрхтэн тогтолцооны болон элэг судлалын нарийн мэргэжлийн эмч нарын мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Америкийн Элэг Судлалын Нийгэмлэг (AASLD), Америкийн Эрхтэн Шилжүүлэн Суулгах Нийгэмлэг (AST), Америкийн Дотрын Эмч Нарын Нийгэмлэг (ACP)-ийн гишүүн Доктор Роберт Г. Гиш эмчийг урьж 2025 оны аравдугаар сарын 7-нд сургалтыг олон нийтэд нээлттэй зохион байгуулах юм . Энэхүү сургалтад хамрагдах эмч нарын овог нэр, албан тушаал, утасны дугаар, и-мэйл хаягийн мэдээллийг ХӨСҮТ-ийн Талбарын тархвар судлалын албаны мэргэжилтэн Ш.Нармандах (90913080, narmandakh.sh24@gmail.com )-д 2025 оны аравдугаар сарын 3-ны дотор ирүүлэх ажээ.