Dark Light
Нийгэм | 2025-10-03

ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН АХЛАГЧААР Л.МӨНХ-ЭРДЭНЭ ТОМИЛОГДЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн ахлагч, тэргүүн ахлагч Д.Мөнхбаяр ҮХБИС-ийн ахлагч бөгөөд Ахлагчийн политехникийн коллежийн захирлаар дэвшин томилогдсонтой холбогдуулан ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн ахлагчаар Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн ахлагч, тэргүүн ахлагч Л.Мөнх-Эрдэнийг томиллоо.
ЗХЖШ-ын даргын тушаалыг тус командлалын Удирдлага төлөвлөлтийн хэлтсийн дарга хурандаа Д.Өлзийбаяр энэ өдөр бүрэлдэхүүнд уншиж танилцуулж, тэргүүн ахлагч Л.Мөнх-Эрдэнэд ажлын амжилт хүссэн юм. Тэргүүн ахлагч Л.Мөнх-Эрдэнэ нь 2003 онд БХИС-ийн Ахлагчийн коллежийг артиллерийн тагнуулчин мэргэжлээр, 2015 онд ЗХЖШ-ын Гадаад хэлний сургалтын төвийн англи хэлний дунд шатны дамжаа, ҮБХИС-ийн штабын ахлагчийн дамжаа, АНУ-ын Ахлагчийн академийн “Ахлагчийн үндсэн дамжаа”, “Туслах багшийн дамжаа”, 2016, 2018 онд Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд энхийг дэмжих ажиллагааны сургагч багшийн дамжаа, 2018 онд Улаанбаатар бүсийн заах арга зүйн төвд Мэргэжлийн боловсрол, сургалтын багшлах эрхийн дамжаа, 2020 онд ҮБХИС-ийн компьютерийн монгол бичгийн дамжаа, “Эко-Ази” байгаль орчин, менежментийн дээд сургуулийг экологи мэргэжлээр, 2022 онд ҮБХИС-ийн Батлан хамгаалах Удирдлагын академийн “Нэгтгэл, ангийн ахлагчийн дамжаа”-г тус тус дүүргэсэн алба хаагч юм. Тэрээр ажлын гараагаа Зэвсэгт хүчний 150 дугаар ангиас эхлүүлж, наводчикоос ротын ахлагч, ҮБХИС-ийн Батлан хамгаалахын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд мэргэжилтнээс тэнхимийн дарга хүртэл дэвшиж, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн ахлагчаар 2023 оноос томилогдон ажилласан юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19