БИЛГИЙН ТООЛЛЫН 12 2025.10.04 БЯМБА ГАРАГ
НАМРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТАХИА САРЫН ДОЛООН УЛААН УЛААН МОРЬ ӨДӨР
Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
Наран ургах, шингэх: 06:55-18:26
Барилдлага:
Шүтэн барилдлага:
Суудал: Төмөр
Аргын тооллын аравдугаар сарын 4, Санчир гараг. Билгийн тооллын 12, Чөдөр одтой , улаан морь өдөр. Өдрийн наран 06:56 цагт мандан, 18:26 цагт жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, гарагийг тахих, тангараг тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хэншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.