2025 оны есдүгээр сарын 4-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Энэ өдөр та гэр бүлдээ бараг санаа тавьж амжихгүй байх. Энэ өдөр чухал арга хэмжээ бүү төлөвлө. Өнөөдөр таны амьдралд чухал үүрэг гүйцэтгэх хүнтэй танилцана. Та илүү мэдрэмжтэй байх хэрэгтэй бололтой. Шинэхэн хосууд гэр бүл болох шийдвэр яаран гаргах хэрэггүй.
Үхэр: Эрүүл саруул ухаан, зөн билигтээ илүү найд. Өөртөө итгэлгүй байвал сэтгэл түгших байдал ажиглагдана. Маргаангүй зөв мэт санагдаж байсан шийдвэр тань эргэлзээ төрүүлнэ. Санхүүгийн асуудлаа шийдэх боломж бага байна. Хожим тодорхой ажил хэрэг болох боломжтой төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхлэхэд таатай.
Ихэр: Мөнгө санхүүтэй холбоотой ажлыг хянамгай хийхийг одод зөвлөж байна. Найдваргүй зүйлд аз туршвал алдагдалд орно. Захиалгатай ажлаа саатуулснаас таны нэр хүнд унах магадлалтай байна. Өнөөдөр элдэв хэрүүл маргаанаас хол бай. Бусдын зөв шүүмжлэлд бүү эмзэглэ. Шинэ харилцаа холбоо үүсгэхдээ болгоомжтой бай.
Мэлхий: Хэн нэгний санамсаргүй хэлсэн үг хэрүүл маргаанд хүргэж болзошгүй байна. Өнөөдөр та ёс зүйгүй бүдүүлэг зан авиртай тулгарч магадгүй. Хэрвээ таны дургүйг ямар нэгэн зүйл хүргэж байвал түүнээс түргэн холдохыг хичээ. Хэрвээ ойрын харилцаанд ямар нэг асуудал үүссэн бол бүү ай. Ердөө л бага зэрэг ядарч өдөр тутмын санаа зовоосон зүйлсээсээ ангижирч чадахгүй байж мэднэ.
Арслан: Өвөрмөцөөр сэтгэж, бүтээж чаддаг хүмүүсийг од эрхэс ивээнэ. Хайр дурлалын харилцаа таатай байна. Харин муу хүмүүст өөрийгөө ойлгуулах гэсний хэрэггүй. Шийдэгдээгүй асуудал, худал амлалт зэрэгт хууртахгүй тулд дээд зэргийн төвлөрөл, эрч хүч гаргах шаардлагатай болно.
Охин: Энэ өдөр таны сэтгэл санаа өндөр байна. Дур булаам байдал, эрч хүч нэмэгдэнэ. Харин сайн найз нөхдийн дунд таагүй байдал үүсэж магадгүй. Хувийн амьдралд таагүй байдал илэрч болзошгүй. Гэсэн ч дотоод мэдрэмж, зөн билэг нэмэгдэнэ. Эвлэрэхийн тулд харилцан буулт хийвэл бүх зүйл сайхан болно.
Жинлүүр: Олон нийтийн арга хэмжээнд идэвхтэй оролцох хэрэггүй бололтой. Өөрт таалагдах зүйлийг оролдон амрах үе. Сайхан байгальд аялах нь танд сайн амралт болно. Нарийн мэргэжлийн болон чухал техник хэрэгсэлтэй харьцдаг хүмүүсийн бүтээлч байдлыг од эрхэс ивээж байна.
Хилэнц: Таны нийгэмд эзлэх байр суурийг дээшлүүлж, ашиг орлого авчрах үйл явдал болно. Их уншиж, бие дааж суралцах цаг. Өөрийн цаашдын замаа сонгохдоо хөнгөн хялбар арга бүү хай. Мэргэжлийн асуудалд саад тотгор учирна. Алдаж тооцоолсноос, хийсэн ажил үр дүнгүй болж болзошгүй.
Нум: Сэтгэл татам сонирхолтой үйл явдлууд хүлээж байна. Өөртөө итгэлтэй бай. Тэгвэл бүх зүйл таны гарт байна. Өөрийн хийж буй үйлдлээ сахилга баттайгаар зохицуул. Таны санхүүгийн байдал сайжирна. Нэр алдарт дуртай хүмүүс аливаад анхдагч бөгөөд хамгийн шилдэг нь байхыг хүснэ. Олон хүнтэй газар цагийг өнгөрөөхийг хүсэх бололтой.
Матар: Нэр алдарт хүрэхийн тулд зарим хүмүүс ямар ч зүйлийг өөрийнхөөрөө болгох гэж улайрах эсвэл хүмүүст үндэслэлгүй найдвар төөрүүлэх зэрэг алдаа гаргадгийг сана. Алдаа гаргавал та зүгээр л нэг алдар нэр хөөцөлдөгч болж хувирах болно. Хэлэх үг бүрээ анхаар. Өргөн цар хүрээтэй сэтгэх ур чадвараар ямар ч ажилд үнэ цэнтэй нэгэн байх болно. Зөрчил хэрүүлийн эсрэг амар тайван байдлаар тэмцэх нь зөв байж магадгүй.
Хумх: Олон нийтийн өмнө ил гарах гэж бүү яар. Шинэ нөхөрлөлийн үнэ цэнэ тодорно. Таны хүрээлэлд буй болсон шинэ хүмүүстэй болгоомжтой харьц. Найдвар багатай харилцааг таслан зогсоо. Үр хүүхдүүдээ гонсойлгох хатуу шаардлага бүү тавь. Ойр дотнын хүмүүстээ бүү хатуурх.
Загас: Хосуудын хоорондын харьцаа тогтвортой бус байсан бол харилцан ойлголцох үе. Өмнөх амьдралаа өөр өөрөөр хардаг байснаа ойлгоно. Урам зориг, гүн гүнзгий санаагаар та дүүрэн байна. Хийж бүтээх идэвх зүтгэл ихтэй байх хэдий ч нөхцөл байдал, боломж танд саад болно.