Dark Light
Нийгэм | 2025-10-04

АЖ ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ БУУРАВ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний 8 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 27.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.7 их наядаар (5.8%) буурсан байна.

Үндсэн шалтгаан нь уул уурхай, олборлолтын салбарын уналт бөгөөд тус салбарын үйлдвэрлэл 20.4 их наяд төгрөг болж, 2.4 их наядаар (10.7%) багассан байна. Үүнд:

  • Чулуун ба хүрэн нүүрс олборлолт – 4.8 их наядаар (32.9%) буурсан

  • Газрын тос олборлолт – 105.1 тэрбумаар (13.6%) багассан

Харин төмрийн хүдрийн баяжмал, цайрын баяжмал, зэсийн баяжмал, хайлуур жонш зэрэг бүтээгдэхүүний гарц 10–77 хувиар өссөн байна.

Боловсруулах аж үйлдвэрийн салбарт сүү, гурил, цемент, шохой, катодын зэс, самнасан ноолуур зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл 5–94 хувиар өссөн бол ус, ундаа, мах, архи, сүлжмэл эдлэл зэрэг нь 2.6–30 хувиар буурчээ.

Борлуулалтын хувьд өсөлт ажиглагдсан
Аж үйлдвэрийн нийт борлуулалт 34 их наяд төгрөг болж, өмнөх оноос 106.2 тэрбумаар (0.3%) өссөн байна. Үүнд:

  • Боловсруулах салбарын борлуулалт – 706.1 тэрбумаар (13.1%) өссөн

  • Уул уурхай, олборлолтын борлуулалт – 1 их наядаар (3.9%) нэмэгдсэн

Гадаад худалдаанд 23.6 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн экспортолжээ. Үүнээс:

  • 37.5% нь нүүрс

  • 58.1% нь металлын хүдэр

  • 2.8% нь газрын тос

  • 1.6% нь бусад ашигт малтмал байна.

Уул уурхайн олборлолт буурсан нь нийт үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлсөн ч боловсруулах салбарын өсөлт, гадаад борлуулалт нэмэгдсэнээр аж үйлдвэрийн борлуулалт тогтвортой өсөлттэй байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19