Дархан-Уул аймгийн Зэвсэгт хүчний 330 дугаар ангид өнөөдөр БНСУ-ын Кёнги аймгийн ИТХ-аас хандивласан тусгай тоноглолтой түргэн тусламжийн автомашиныг хүлээлгэн өглөө. Энэхүү арга хэмжээ нь Кёнги аймгийн ИТХ болон Дархан-Уул аймгийн ИТХ хооронд тогтоосон найрсаг харилцааны 11 жилийн ойд зориулсан юм.
Түргэн тусламжийн автомашин нь 330, 301, 322 дугаар салбарын нийт албан хаагчид, оюутан цэрэг, дүйцүүлэх алба хаагчид болон иргэд, хүүхэд залуучуудад эрүүл мэндийн тусламжийг түргэн шуурхай хүргэхэд ашиглагдах юм.
Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн төлөөлөгчид автомашиныг өөрсдийн эрүүл мэндийн төвд шилжүүлэн, аймгийн ИТХ болон түүний ажлын албанд талархал илэрхийлэв.