Dark Light
Нийгэм | 2025-10-04

ХАЛЗАН БҮРЭГТЭЙН ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН СОНСГОЛЫН ТАЙЛАН

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН СОНСГОЛЫН ТАЙЛАН

Сэдэв: “Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл эрсдэлийг нарийвчлан судлах

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.12-т “Улсын Их Хурлын хяналтын сонсгол зохион байгуулах саналыг хуульд заасны дагуу гаргах;” Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1.2-т “119.1.2.Улсын Их Хурлын 15-аас доошгүй гишүүн, эсхүл цөөнхийн бүлэг хүсэлтээ Улсын Их Хурлын даргад;”, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2-т “Улсын Их Хурлын 15-аас доошгүй гишүүн хүсэлт гаргасан;” гэж тус тус заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлын гишүүн гишүүдээс Ховд аймгийн Мянгад сумын нутаг дэвсгэрт байрлах Халзан бүрэгтэй ордыг ашиглаж эхлээгүй байгаа ч “Монголиа нэшнл рийр ийрт корп” ХХК-ийн хайгуулын үйл ажиллагаа нь нутгийнхны эсэргүүцэлтэй тулгарч тодорхой хугацаа өнгөрч байгаатай холбогдуулан уг асуудлыг олон нийтэд нээлттэй ил тод болгох, хууль тогтоомжийн хэрэгжилтийг дүгнэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих зорилгоор Улсын Их Хурлын Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах хүсэлтийг Монгол Улсын Их Хурлын даргад албан бичгээр гаргасан. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2-т “Улсын Их Хурлын 15-аас доошгүй гишүүн хүсэлт гаргасан;” тохиолдолд Улсын Их Хурлын Ерөнхий хяналтын сонсголыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу заавал явуулах бөгөөд энэ дагуу Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Ерөнхий хяналтын сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” 15/12 дугаар тогтоолоор “Халзан бүрэгтэйн” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах сэдвээр Ерөнхий хяналтын сонсголыг 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулахаар тогтсон. Мөн сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатарыг томилсон.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26