Dark Light
Нийгэм | 2025-10-04

УУЛЫН БОЛОН УСНЫ СУРГАЛТЫН ТӨВИЙГ БАЙГУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газарт ажиллалаа.
Энэ үеэр Тайшир сум дахь “Уулын болон усны сургалтын төв”-ийн нээлтийн ажиллагаанд оролцсон юм.
Онцгой байдлын ерөнхий газар болон орон нутгийн төсвөөр байгуулсан тус сургалтын төвд Эрэн хайх, аврах салбар, бүлгийн алба хаагчид гүний уснаас болон усны мандалд сэлэлт хийх дадлага, сургалтыг тогтмол зохион байгуулж, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж байна.
Ингэснээр алба хаагчдын үүрэг гүйцэтгэх чадавх дээшилж, албаны бэлтгэл, бэлэн байдлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26