Булган аймгийн Сайхан сум, Могод сумын нутгийн иргэдийн олон жилийн хүлээлт болсон Орхон голын Сөрдөгийн гарамд хөвдөг бярвааз албан ёсоор ашиглалтад орлоо.
Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд, УИХ-ын гишүүн Д.Батлут, Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир болон орон нутгийн удирдлагууд оролцлоо.
Хөвдөг бярвааз ашиглалтад орсноор:
• Зорчих хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах,
• Орон нутгийн иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх,
• Бүс нутгийн тээврийн урсгалыг нэмэгдүүлэх,
• Аймаг, сумын эдийн засгийн хөгжилд эерэг хувь нэмэр оруулах чухал ач холбогдолтой юм.
Энэ ажил нь УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлутын санаачилга, дэмжлэг, Булган аймгийн удирдлагын бодлогын хүрээнд хэрэгжиж буй орон нутгийн дэд бүтцийн чухал хөрөнгө оруулалт болж байна.